Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулалЗагвар

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

4-с 2 дахь өдөр

Та аймшигтай хар дарсан зүүднээсээ болоод айдастай сэрээд тэр зүүдээ санахгүй байсан тохиолдол танд байсан уу? Хэрэв ийм зүүд байнга тохиолддог бол яах уу, шөнө болгон аймшигт зүүд зүүдэлнэ гэж айгаад унтмааргүй санагдвал яах вэ?

Небухаднезар хаан засаглалаа тогтоож, удирдлагын арга барилаа нотлох гэж хамаг хүч чадлаараа хичээж байв. Орчин үеийн олон гүйцэтгэх захирлуудын (CEO) нэгэн адил тэрээр ажилчдаа удирдах болон удирдах зөвлөлд таалагдахыг хичээх явцдаа хэн нь дарга болохыг хүн бүрд харуулахаар чармайдаг. Гэтэл тэр орой бүр нэгэн аймшигтай зүүдийг зүүдэлдэг байсан.

Ямар ч хэрсүү даргын адилаар Небухаднезар хаан итгэмжит зөвлөхүүдээсээ зүүдний тайллыг асуусан. Тэгэхдээ тэд нар нь ч гэсэн түүнд зүүд юуны тухай байсан бол гэж хэлсэн байх яагаад гэвэл тэр зүүдээ санахгүй байсан юм чинь.

Вавилоны соёл иргэншилд зүүд болон түүний тайллыг тайлбарласан ном маш их байсан. Зүүд тайлагчид ажлаа дуусгах барьцаа нь өндөр байсан ч зүүдний тайллын боломжит хувилбарууд нь дуусахгүй олон тул тэд энэ ажлыг маш их хүнд гэдэг байв. Түүнээс гадна хааны тайлбарлагчдад Даниел ба түүний нөхдөд байсан шиг Бурханы тусламж байгаагүй.

Даниел ба түүний нөхөд өөрсдөө сонгосон ажлын байран дээр байгаагүй. Яг л өнөө үеийн олон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд шиг Даниел ба түүний нөхөд харийн оронд Бурханы магтаалыг дуулж сурах гэж хичээж буй цагаач боол байсан.

Тэдний нөхцөл байдал хүчирхийлэл аюул заналд, мөн цөллөгт зовлон шаналал дунд байсан хэдий ч тэр бүхнээ үл тоон тэвчээртэй тууштай байсан. Даниелын 2-р бүлэгт гарснаар тэд хамтдаа байсан учраас няцашгүй зоригтой мөн хамгийн их сорилттой ажлын байранд Бурханд итгэмжтэй байх тэр үнэнд бие биеэ уриалж байсан болохоор тийм зоригтой байсан байх.

Энэ төлөвлөгөөний тухай

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Ажлын талбар дээр байгаа Христ итгэгч хүний хувьд бид бүгд бүтээлч дагалдагч байхаар дуудагдсан – энэ нь биднийг орчин тойрон, нөхцөл байдлаа бүхэлд нь ойлгон, түүн доторх Бурханы үгийг таньж мэдэх насан туршийн суралцах үйл явц. Гэхдээ бид ганцаараа бүтээлч дагалдагч байж чадахгүй. Уг 4 өдрийн Библи уншлагын хуваариар дамжуулан Вавилонд цөлөгдсөн бөгөөд хүнд хэцүү, сорилт дүүрэн ажлын байранд тэсвэр тэвчээртэй ажиллаж, төвөгтэй харилцааг зохицуулан, нөхөрлөл ба залбирлын хүчийг олж нээсэн Даниелтай цаг хугацааны хязгаарыг даван гар нийлэн ажиллаж, түүнээс суралцаарай. Лозанны хөдөлгөөний “Daniel in the Cubicle: Creative Discipleship in the Workplace” Библи уншлагын хуваарийг орчуулан хүргэж байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: unleashatwork.org