Жон Бивэрийн хамт Криптонитыг устгахЗагвар

Өчигдрийн чимээгүй судлалаас Анжелаг санаж байна уу? Түүний садар самуун байдал нь Бурханы эсрэг шүтээн шүтэх явдал хэмээн Библи дээр тодорхойлогдсонтой хэрхэн адилхан болох талаар бид сурцгаасан. Гэвч өнөөгийн чуулганд энэ нь үнэхээрийн асуудал мөн үү? Харамсалтай нь, энэ нь үнэхээр том асуудал мөн.
Хэрэв та Анжелаг харах юм бол түүний шүтээн шүтэх явдлын үндэс нь түүний хүсэл байсан. Энэ хүслийг илэрхийлдэг өөр нэг үг бол шунахайрал юм.
Шунахайралын талаар бид өнөө үед тийм ч их яриад байдаггүй, тиймээс би үүнийг тодорхойлъё. Мэрриам-Вэбстэр толь бичигт, шунахайрал гэдгийг ийнхүү тайлбарлажээ, "сайхан гэж бодсон ямар нэгэн зүйлээ олж авах гэсэн гүн хүсэл." Одоо Колоссай 3:5-аас шунахайралын талаар өөр нэгэн үзэл баримтлалыг би танд харуулъя, Паул ийнхүү хэлжээ, "Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм."
Та үүнийг харж чадсан уу? Шунахайрал бол шүтээн шүтэлт гэж Паул хэлдэг! Шүтээн шүтэлт гэж баримал болон өөр бусад зүйлсэд мөргөхийг хэлдэг гэж бид бодож болох хэдий ч үүний үндэс нь буруу хүсэл аж.
Шунахайрлыг ялан дийлэх түлхүүрийг Бурхан бидэнд өгсөн бөгөөд энэ нь сэтгэл хангалуун байдал аж. Сэтгэл хангалуун байдал нь биднийг шүтээн шүтэлтээс холдуулж, Бурханы зүрх сэтгэл рүү улам ойртуулдаг байхад шунахайрал нь Бурханаас биднийг холдуулж, шүтээн шүтэх тахилын ширээ биднийг хөтөлдөг.
Ийм учраас Еврей номыг бичигч ийнхүү бичжээ, "Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор, “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг" (Еврей 13:5-6).
Энэхүү бичээсээс шунахайрал нь шүтээн шүтэхтэй хэрхэн адил болохыг та тодорхой харах боломжтой. Анжела өөр эрд шунасан бөгөөд өөрийнхөө хэрэгцээг хангах боломжийг Жастинд огт олгоогүй. Тэрээр хэрэгцээ бүрийг минь хангах болно гэдгийг мэдэх замаар Бурханд сэтгэл хангалуун бай гэж энд бидэнд хэлжээ. Хэрэв бид Түүнээс өөр эх сурвалж руу эргэх юм бол шүтээн шүтэлтэд хүрэх болно гэсэн жорыг Тэрээр бидэнд бичиж өгсөн!
Энэ нь дараах утгатай: Итгэгч хүн Бурханы хүслийг мэддэг хэдий ч үүний оронд өөрсдийнхөө хүслийг санаатайгаар дагахыг сонгох юм бол энэ нь шүтээн шүтэлт болдог. Тэд Бурханаас илүүтэйгээр өөрсдийнхөө хүслийг тахин шүтэхийг сонгожээ.
Өөрийнхөө зорилгууд, юуг нэгдүгээрт тавьдаг болох, зуршлуудаа харах үедээ юу таны амьдралд хүчтэй байдаг гэж та хэлэх вэ- шунахайрал уу эсвэл сэтгэл хангалуун байдал уу? Улам илүү сэтгэл хангалуун байдалтайгаар хэрхэн амьдрах боломж танд байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай

Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд хүч гэж байдаг. Энэхүү төлөвлөгөө нь танд амьдралаасаа сүнслэг далд хүчийг үндсээр нь сугалахад танд туслах бөгөөд тэгснээрээ та Бурханаас өгөгдсөн чадамжийнхаа дагуу амьдрах мөн амьдралыг ямар ч хязгааргүйгээр даван туулах боломжтой болох юм.
More