Төлөвлөгөөний мэдээлэл

Найд, Шаргуу хөдөлмөрлө бас АмарЗагвар

Trust, Hustle, And Rest

4-с 4 дахь өдөр

Амар


Өнгөрсөн хэдэн өдрийн туршид бидний авч үзсэнчлэн, найдах бол хэцүү атлаа ажил үйлсээрээ дамжуулан үр дүнг гаргах үүрэг хариуцлага бидэнд оногдоогүй-Бурханд оногдсон болохыг ухаарах энгийн үйлдэл мөн. Энэхүү маш чухал анхны алхамыг хийсэн үед дуудлагаа биелүүлэхийн тулд Бурханаас өгөгдсөн авъяас чадвараа ашиглахын тулд шаргуу хөдөлмөрлөх нь үнэхээр зөв зүйтэй зүйл болдог. Гэвч найдаад бас шаргуу хөдөлмөрлөж байгаагаа бид хэрхэн мэдэх боломжтой вэ? Шаргуу хөдөлмөрлөхийг олж харахад амархан байдаг. Үүнийг бид и-мэйлийнхээ шуудан дотроос, хийх ажлын жагсаалтуудаасаа мөн эмх замбараагүй оюун ухаанаасаа олох боломжтой.Гэвч үр дүнг гаргахын тулд өөрсөддөө бус харин Бурханд үнэхээр найдаж байгаагаа бид хэрхэн мэдэх боломжтой вэ? Магадгүй хамгийн шилдэг заалтуур бол бид амар тайван байгаа эсэх байдаг. 


Амар тайвныг бид бүгд хүсч эрмэлзэж байдаг. Амралт гэж ажлын газраасаа өөр газарт цаг зарцуулахыг л хэлдэггүй болохыг ухаарахад тийм ч их цаг хугацаа зарцуулагддаггүй. Ажил, гэр хоёрын хоорондын заагууд бараг л ор мөргүй бүдгэрсэн байх үед эцэс төгсгөлгүй үр дүнтэй байх шаардлагаас бие махбодь болон сэтгэл санааны хувьд өөрийгөө салгах нь боломжгүй зүйл мэт санагдаж болох юм. Гэртээ байх үедээ ч бид и-мэйл, Инстаграм, хуваарь зэргээ шалгасаар байдаг. Бид үргэлж ямар нэгэн зүйлийг хийж байдаг. Бид тайван бус байдаг. 


Бид бүгд үнэхээр хүсэн тэмүүлж байдаг тэрхүү амралтыг хэрхэн олж авах боломжтой вэ? Үүнд Гэгээн Агустин хариултыг өгдөг: "Тан дотор амралтыг олж авах хүртлээ бидний зүрх сэтгэл тайван бус байдаг." Зөвхөн Бурхан дотроос л амралтыг олж авах хүртлээ бид тайван бус байх болно. Энэ нь бид мэдээж шаргуу хөдөлмөрлөх ёстойгынхоо хажуугаар, түүхийн явцад Өөрийнхөө хүмүүст хангахдаа итгэмжтэй байсаар ирсэн тэр л Бурханд хамгийн түрүүнд бид найдах ёстой гэсэн утгатай. Хэрэв бид Бурханы зан чанарт найдан мөн Түүний бидэнд өгсөн авъяасынхаа нярав нь байх юм бол үр дүн нь Түүний гарт буй гэдгийг мөн Тэрээр бүх зүйлийг хянаж буй бөгөөд бүх зүйлсийг бидний сайн сайхны төлөө хийж буй гэдгийг мэдэх замаар амар тайван байх боломжтой. Сургаалт үгс 16:33 дахь Соломоны үгсэд, "Шавга хаявч шийдвэр бүр нь Эзэнээс ирдэг." гэж хэлсэн байдаг.


Зан чанар, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувь дахь үнэн бөгөөд гүн амралтад хүрэх цорын ганц зам бол энэ бөгөөд энэ нь Бурханы бүтээсэн Амралтын өдрийн урлагт хүлцэнгүй байх байдлаас маань эхэлдэг. Пастор Тимоти Келлэрийн хэлсэнчлэн: "Амралтын өдрийг бид найдварын үйлдэл гэдгээр нь бодвол зохино. Тэр ажиллаж бас амарч буй гэдгээ бидэнд сануулахын тулд Бурхан амралтыг өдрийг товлосон. Амралтыг өдрийг дадлагажуулах гэж та энэ дэлхийг нуруун дээрээ үүрч яваа, гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж байгаа, тэр ч бүү хэл ажлынхаа төслүүдийг урагшлуулж байгаа нэгэн биш гэдгээ санах сахилгажуулалттай бөгөөд итгэмжит арга зам юм."


Найдах ба маш сайн шаргуу хөдөлмөрлөхийн хоорондын сөргөлдөөнийг бид зохицуулах нь яагаад тийм чухал вэ? Учир нь өдрийн төгсгөлд Бурханд найдахгүйгээр бид шаргуугаар хөдөлмөрлөх үедээ өөрсдөө Бурхан болж тоглохыг эсвэл Түүний алдрыг хулгайлахыг хичээдэг бөгөөд энэ хоёр нь хоюулаа амар тайван бус байдалд хөтөлдөг. Христитгэлтнүүд ээ, зүрх бүү алдацгаа! Эдгээр Библийн тушаалууд нь бие биетэйгээ зөрөлддөггүй. Та бол Бурхандаа найдан бас шаргуу хөдөлмөрлөхөөр дуудагдсан нэгэн. Бид энэхүү сөргөлдөөнийг нэгтгэх үедээ Дуудагчдаа яв цав тохирсон хамтрагч болохоо мэдэх замаар амар тайван байх боломжтой болдог.


Хэрэв танд энэхүү уншлагын төлөвлөгөө таалагдсан бол ажил үйлсдээ сайнмэдээг гүн холбоход тань улам илүү туслахуйц долоо хоног тутмын чимээгүй цаг маань танд таалагдах болно. Энд дарж үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ үү.


Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Trust, Hustle, And Rest

Шаргуу хөдөлмөрлө хэмээн Библи бидэнд тушаадаг хэдий ч бид өөрсдөө биш-харин Бурхан-ажил үйлсээр минь дамжуулан үр дүнг гаргадаг Нэгэн гэж мөн хэлсэн байдаг. Энэхүү дөрвөн өдрийн Уншлагын төлөвлөгөө бидэнд, жинхэнэ Амрал...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/trust/-д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна