Төлөвлөгөөний мэдээлэл

АмлалтЗагвар

The Vow

6-с 4 дахь өдөр

Хамтралын амлалт


17 жил ханилсан, Майкл Шэлли хоёр хамтран ажиллах, хамт тоглох, хамт идэх, хамт хайрлах, хамтдаа гурван охиныхоо эцэг эх нь байхдаа үнэхээр гарамгай. Тэд гэрлэлтийг "нэг бие махбод" болон хамтрах гэж хардаг. Гэхдээ тэд дандаа ийм байгаагүй.


Шэлли:


Гэрлээд удаагүй байх үедээ, би Америк хөл бөмбөгийн улиралд тийм ч дуртай байгаагүй. Бямба гарагийг би Майкл "надад ажил хийж өгөх" өдөр гэж хардаг байхад тэр хөл бөмбөг үзэхийг хүсдэг байв. Хөл бөмбөгийн хэдэн улирлын турш урам хугарсны дараагаар би залбирахаар шийдсэн. Миний хийлгэхийг хүссэн нэг л зүйлийг нөхөр минь хийгээсэй гэж би хүсэж байсан (хувиа хичээсэн болохыг нь мэдэж байна л даа). Бурхан надад "Түүний дуртай зүйлд чи ч бас дуртай байж чадах уу?" гэдэг бодлыг өгч тусалснаар Бямба гарагийн хөл бөмбөг "бидний" хамтдаа үздэг зүйл болж хувирсан. Дараа нь юу болсон гээч? Майкл хийх ажилд минь туслахаар хөл бөмбөгөө түр зогсоодог боллоо. Нөхөртэйгөө хамтрагч мэт харьцахгүй байгааг ухаарахад минь Бурхан надад тусалсан. Үнэндээ би хамтрал гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй байжээ. Өнөөдөр, гэрлэлт маань өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хүчирхэг болсон. Бид бол нэг бие махбод, тийм ч амархан тасрахгүй гурван хэлхээ. Учир нь бид бие биеийнхээ хүсэл эрмэлзлийг хайрлах замаар бие биенээ хайрлахад суралцсанд гол шалтгаан оршино.


Майкл:


Шэлли бид хоёр хамтрагчид болоод нэлээд удаж байгаа боловч түүнийгээ байдаг л зүйл мэт бодох нь амархан байдаг. Заримдаа би хамаг ажлыг хийж байхад тэр зүгээр л гараа хумхиад сууж байгаа мэт санагдах үе бий. (Тийм бишийг нь би мэдэж байгаа л даа.) Надад ийм мэдрэмж төрөх үед түүнд минь ч бас ингэж санагдах байх. Саяхан, Шэлли маань долоо хоног юманд явсан бөгөөд түүний минь хийдэг бүхэн над дээр ирсэн. Хүүхдүүдийнхээ үсийг янзлах, өдрийн хоол боож баглах, кофе чанах, хүүхдүүдээ автобусанд суулгах гээд л бидний долоо хоног бүр хамтдаа хийдэг зүйлс үнэхээр дааж давахын аргагүй болж ирлээ. 17 жилийн дараа хүртэл, энэ хамтралд хувь хүний онцгой хүчтэй тал гэж байдагт би одоо ч суралцсаар байна. Түүний хүчтэй тал нь миний сул талыг нөхдөг, минийх түүний сул талыг мөн нөхдөг. Бид бие биедээ яг тохирсон. Хоёр хүн "нэг бие махбод" болж байна. Тэр намайг төгс болгодог гэсэн үг биш. Зөвхөн Бурхан л намайг төгс болгодог. Гэхдээ бид Түүнтэй хамт хүсэл эрмэлзэл ба зовлон бэрхшээлийн галаар давтагдан цоо шинэ болсон бүрэн бие даасан хоёр хүн юм. Надад итгээрэй, хамтдаа байхдаа л бид хамаагүй дээр байж чаддаг.


Залбирал: Бурхан минь ээ, гэрлэлтийг хүсэл эрмэлзлийн хамтрал, хоёр хүн нэг бие махбод болж байгаа гэж харахад надад туслаач. Өөрийнхөө хүсэл эрмэлзэл рүү эсвэл ханийгаа намайг дүүргэдэг нэгнээр харах биш харин Таныг л ингэж хардаг байхад надад туслаач. Гэрлэлтээ бүтэн болгох, хамтралд бэлэн байхад надад туслаач.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Vow

Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна