Төлөвлөгөөний мэдээлэл

ГАНЦХАН ЗҮЙЛЗагвар

ONE THING

7-с 1 дахь өдөр

Би таныг сайн мэдэхгүй л дээ, гэхдээ би маш амархан сатаардаг хүн. Асар олон зүйл тохиолдож байгаа. Магадгүй Библийн Төлөвлөгөөгөө уншихаар утсаа авсан ч үүнийхээ оронд Instagram нийтлэлд чинь таны танихгүй хүн сэтгэгдэл бичсэн гэсэн мэдэгдлийг хараад улмаар сүүлийн 47 минутыг ямар нэгэн санааг харахад зарцуулах үе танд гарч байсан уу? Тэгээд та Библийн Төлөвлөгөөндөө орохоо мартах үе гарч байсан уу? Надад гарч байсан!


Хүн болохынхоо хувьд бид өмнө нь хэзээ ч байгаагүйгээр сатаарч байгаа. Өнгөрсөн 20 жилийн туршид дундаж анхаарал хандуулалд 50%-иар буурсан гэж статистик нотолжээ. Энэ үнэхээр гайхал төрүүлэм.


Эй.Дабль Юү Төүзер Далбааг дэлгэх номдоо ингэж хэлжээ:


'Дайснуудын дундаас сатаарал шиг хор хөнөөлтэй нь үгүй аж. Сониуч байдлыг хөдөлгөдөг, бодол санааг эмх замбараагүй болгодог, зүрхийг амар тайван бус болгодог, сонирхлыг сорон авдаг эсвэл амьдралын анхаарал төвлөрлийг маань Бурханы Хаанчлалаас эргэн тойрны маань ертөнц рүү эргүүлдэг зүйл—бол сатаарал бөгөөд; дэлхий үүгээр дүүрэн аж. Шинжлэх ухаан дээр үндэслэсэн соёл иргэншил бидэнд асар олон үр ашгийг өгсөн хэдий ч энэ нь бидний сатаарлуудыг өсгөн үржүүлсэн нь өгснөөсөө хамаагүй илүүг биднээс авсан...


'Олон жилийн өмнөх болоод энгийн цаг хугацаанд байсан шиг сатаарлын дом одоо ч хэвээрээ, эдгээрийг дурдвал, залбирал, бясалгахуй ба дотоод амьдралын хөгжил зэрэг аж. Дуулал номыг бичигч, "Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд" гэж хэлсэн мөн өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир гэж Христ бидэнд хэлсэн. Энэ дом одоо ч үр нөлөөтэй хэвээрээ байгаа...


'Сатаарлыг бид ялан дийлэхгүй бол энэ нь биднийг ялан дийлэх болно. Тиймээс энгийн байдлыг хөгжүүлцгээе; бага зүйлийг хүсэцгээе; Сүнсэн дотор ахицгаая; оюун бодлоо Бурханы Үгээр мөн зүрхээ магтаалаар дүүргэцгээе. Энэ айсан дэлхийд ч хүртэл ийм арга замаар бид амар тайван дотор амьдрах боломжтой. "Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө." '


Тэгвэл бид хэрхэн амьдрах ёстой вэ?


Үүний хариулт Дуулал 27:4-т бий.


Бид эргэн ГАНЦХАН ЗҮЙЛД анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл болох тэр л ГАНЦХАН ЗҮЙЛ.


Мариа өөрт нь туслахгүй байна гэж Марта Есүст гомдоллох үедээ тэр сандарсан, сатаарсан бас сэтгэл зовсон байлаа. Гэвч Есүс Мариа хэрхэн ГАНЦХАН ЗҮЙЛД анхаарлаа төвлөрүүлэх сонголтыг хийсэн болохыг л тодруулжээ.


ТАНЫ ГАНЦХАН ЗҮЙЛ ЧИНЬ ЮУ ВЭ?


Дараагийн хэдэн өдрийн туршид ГАНХАН ЗҮЙЛИЙГ ахин олж мэдэхэд бидэнд туслахуйц 5 гол элементүүдийг бид судлах болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

ONE THING

Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгдж...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Harvest Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.harvestchurch.org.au/onething

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна