Төлөвлөгөөний мэдээлэл

Давс ба ГэрэлЗагвар

Salt And Light

5-с 2 дахь өдөр

Эрт дээр үед давс нь амин чухал зүйл байсан. Давсан дахь ашигт малтмал нь шархыг цэвэрлэх, нянг устгах гэх мэт байгалийн ариутгах зориулалттай эмийн ургамал хэлбэрээр хэрэглэгддэг байсан. Давсыг ялангуяа халуун уур амьсгалд түргэн мууддаг хоол хүнсийг даршлахад, мөн өнөөдрийнх шиг амтыг нь хадгалсан хэвээр байхад хэрэглэдэг байсан. 


Бичээсийн дагуу Есүс шавь нартаа хандан давслаг чанараа алдахаас сэрэмжлүүлсэн байдаг. Тухайн үед хэрэглэдэг байсан давс нь Сөнөсөн тэнгисийн эргээс ухагддаг байсан. Цэвэр бус давс нь шохойтой төстэй бодисыг өөрөөсөө гаргадаг нь жинхэнэ давстай адил харагдах боловч үүнд давсанд байдаг ямар ч шинж чанар байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр жинхэнэ давс уусч үгүй ​​болох бөгөөд энэ нь зөвхөн газар хаяхад тохиромжтой үлдэгдлийг л үлдээдэг.


Давс шиг харагдах хэдий ч давсны ямар ч шинж чанаргүй зүйлийг хараад та сэтгэл үнэхээр гонсойх нь гарцаагүй. Тийм учраас өөрсдийн давслаг онцлог шинж чанаруудаа хадгалан үлдэхийг Есүс биднээс хүсдэг бөгөөд ингэснээр бид дэлхийн өнцөг булан бүрт нөлөө үзүүлэх болно. Энэ нь  Түүнтэй зөв харилцаатай байх болон Түүний тушаалуудыг дагах гэсэн утгатай юм.


Чуулган нь амьдрал болон соёлын бүхий л хэсгүүдэд амт оруулах, гэм нүгэл болон муу ёрын сүнсний нөлөөллийн эсрэг сөрөх, энэ дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгохын тулд дуудагдсан. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Salt And Light

Есүс Чуулганыг дэлхийн давс, гэрэл нь байхад дуудсан бөгөөд энэ нь элбэг дэлбэг амьдралд зайлшгүй байх ёстой чанарууд юм. Энэ Библи судлал нь христитгэлт аяныхаа явцад бид хэрхэн гэрэл болон давс болж амьдрахаар бүтээгдс...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна