Төлөвлөгөөний мэдээлэл

Зүрхний дайснуудЗагвар

Enemies Of The Heart

5-с 4 дахь өдөр

Анди Стэнли: Зүрхний дайсан


Чимээгүй судлалын 4 дэх өдөр


"Шуналаас зайлсхийх"


Бичээс: Лук 12:13-21


Зүрхний гуравдахь дайсан юу вэ гэж үү? Шунал. Энэ нь бид улам илүүг, улам илүү дэлхийн эд баялаг, материаллаг зүйлсийг олж авах зохистой хүмүүс гэж мэдрэхийг хэлдэг. Шунал, "Би өөрөө өөртөө өртэй хүн." гэж хэлж байдаг.


"Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил." гэж Есүс хэлсэн. Яагаад? Бидний авч үзэж буй зүрхний дөрвөн нөхцөл байдлуудаас шунал бол хамгийн зальхай нь аж. Шунал зүрх сэтгэлд ороод, огт мэдэгдэлгүйгээр тэнд хэдэн арван жил байсаар байх боломжтой юм. Энэхүү тамирдуулагч өвчинд хамгаалалтгүй зүрх сэтгэл хамгийн ихээр өртөмтгий байдаг аж. Энэ нь оношлоход-ялангуяа өөрөө өөрийгөө оношлоход үнэхээр хэцүү байдаг зүйл.


"Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй.": гэж Есүс аливаа шуналыг өрддөг худлыг илчилжээ. Гэвч үүнийг хүн бүр мэддэггүй гэж үү? Тэдний өмчлөх зүйлсээс амь нь хамаардаг гэдэгт хүмүүс үнэхээр итгэдэг гэж үү? Хариулт нь тийм бас үгүй. Үгүй, бүх хүн үүнийг мэддэггүй. Тийм, өмчлөх зүйлсээр амьдрал нь хэмжигддэг гэдэгт итгэдэг хүмүүс байдаг. Өнөө үед бидний төсөөлөхөөс асар олон хүмүүс энэ итгэлд өртөмтгий байдаг.


Сургаалт зүйрлэлийг ярьсаныхаа дараа, шуналтай хүний талаарх тодорхойлолтоо Есүс өгчээ: Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв. "Бурханд бялхсан" байх гэж хэрэгцээтэй хүмүүст өгөөмөр байхыг хэлэх Есүсийн үг хэллэг аж. Шуналтай хүн гэж болгоомжтойгоор эд баялгыг хураадаг хэдий ч харамчаар өгдөг хүнийг хэлдэг.


Өгөөмрөөр өгөх нь амьдралаас тань зуурах шуналын атгалтыг тавиулах болно. Тиймээс танд илүүдэл байгаа ч бай эсвэл байхгүй ч бай өг, өгөхдөө өгөөмрөөр өг. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд таныг хүчлэх хүртэл та өгөх хэрэгтэй. Амьдралын хэв маягыг тань өөрчлөхөд нөлөөлөхүйцээр өгөхийг та хүсэхгүй байгаа бол Есүсийн хэлснээр, та бол шуналтай нэгэн аж. Өгөх зүйл маш бага эсвэл өгөх зүйл огт үлдэхгүйгээр та өөрөө өөртөө хурааж байгаа бол та шуналтай хүн аж.


Энэ нь үнэхээр хатуугаар хэлэх зүйл гэдгийг би мэдэж байна. Үнэндээ энэ бол хатуу үгс мөн л дөө.


Гэхдээ энэ бол үнэн.


Өгөөмрөөр өгөх зуршлаар дамжуулан шуналын хүчийг нураа. Энэ бол бүхнийг өөрчлөхүйц зуршил мөн.


Сүүлийн арван хоёр сарын туршид өгөх дээрх өгөөмөр байдлаа үнэлж дүгнэ. Өгөөмөр өгөх тань зүрхний тань талаар юуг өгүүлж байна вэ? Дараагийн арван хоёр сарын турш өгөөмөр байдлын цоо шинэ үе шатанд хөөрөх нь таны хувьд ямархуу байдалтай байх талаар залбир.


Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Enemies Of The Heart

Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайсну...

More

Анди Стэнли болон Мултномад энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: bit.ly/2gNB92i -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна