Fearless: A Six-Week Journey Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 50 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 4: УУЛ ӨӨД ӨГСӨЖ БАЙНА

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 6:7-13-г унш.

Эзэний залбирлаар залбир, залбирч байхдаа та өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид сурсан зүйлсийнхээ талаар эргэцүүлэн бод. Өөрийнхөө Үгээр дамжуулан Эзэн танд юуг илчлэн харуулж байна вэ? Тэр танд юуг үзүүлж байна вэ?

ҮНЭН ДОТОР АЛХ
Таны Аав хаана байна вэ? Тэр таны Эцэг шигээр та амьдарч байна уу? Таны хайртай Аав шигээр? Таны БҮХ Л ЗҮЙЛ болох, Түүний Нэр өндөрт өргөгдөхөөр бас бүхнээс дээгүүр хүндлэгдэхээр та амьдарч байна уу? Хэр зэрэг олон тохиолдолд хүмүүс өөрсдийнхөө нэрийг өргөмжлөхийг хүсдэг бол? Бид хэний хаанчлалын нэг хэсэг болдог вэ? Өдрийн турш бид өөрсдийнхөө юу эсвэл Бурханы хүслийг гүйцэлдүүлдэг үү? Энэхүү залбирлыг үнэн сэтгэлээсээ залбирахын тулд та юуг засах хэрэгтэй байна вэ? Эзэнийг залбирлыг чангаар унш эсвэл чангаар хэл.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.

Дэд хууль 6:4-6
Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлга.
Ѳдѳр 49Ѳдѳр 51

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Learn how to move beyond the fear that overwhelms you and holds you back in your faith and enjoy a whole new life of freedom, fearlessness, and effectiveness in your life and witness! Ideal for busy moms, single women, and college students.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: www.thistlebendcottage.org