Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 87 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 6: ИТГЭЛЭЭ АЙДАСГҮЙГЭЭР ХУВААЛЦАХ НЬ



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Дуулал 42:5, 11; Дуулал 43:5; болон Дуулал 78:7-г унш.



Өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид та айдастайгаа нүүр тулж, гэмээ хүлээн зөвшөөрч, найдвараа хэрхэн Бурханд тавихад суралцсан. Та одоо итгэл дотроо урагш алхан бас үнэхээр айдасгүй байх боложтой боллоо! Таны бус харин Бурханы хүч чадлын улмаас шүү! Та бүхний мэддэгээс бус харин Бурхан мэддэг гэдгийг та мэддэгийн улмаас юм. Тэр үнэхээр бүх дэлхийг гар дээрээ барьдаг. Тэр таны өмнө алхаж буй гэсэн мэдлэгийн хамт та урагшлах боломжтой. Тэр таныг яг хаана байрлуулахыг хүссэн тэр газраа байрлуулсан ба дэлхий дээрх хүмүүсийн дундах Түүний элчин сайд нь та мөн. Энэ бүхний дунд Түүгээр сонгогдсон сав суулга байхаар та бүтээгдсэн нэгэн! Түүний хүч чадалд найдах итгэлтэй байдал ба дуулгавартай байдал дотор одоо алх даа. Яг л Иошуагийн адил харж буй зүйлдээ бус харин “Харагтун, Би Иерихог... чиний гарт өгсөн.” Иошуа 6:2-т гэж хэлсэн Бурхандаа найдагтун. Үр дүнгий нь та сайн мэднэ–12 тохой хана доошоо нуран унасан.



Сайнмэдээ хуваалцах гэж буй хүн та хоёрын хооронд асар том “хана“ байгаа мэт танд санагдах үед өөрийнхөө Бурханыг санагтун. Тэр бол Абрахам, Исаак, Иаков, Иошуагийн Бурхан!



Өдрийнхөө туршид чимээгүйгээр эргэцүүлэн бодоход зориулан цаг гарга. Суралцсан бүхнийхээ талаар эргэцүүлэн бодогтун. Уншсан, залбирсан, суралцсан бүхнээ эргэцүүлэн бод. Эзэний өмнө—өөрийгөө, айдсаа, сул талаа, эд баялгаа, ирээдүйгээ, билэг авъяасаа, байр сууриа, оршин буй газраа, зорилгоо оролцуулан бүхнээ өргөгтүн. Тэгээд бүхий л найдвараа Бурханд тавигтун! Итгэлээр Түүнд дуулгавартай байж урагш алх, Тэр гарынхаа үйлсийг үйлдэх болно! Дайснуудын чинь өмнө Тэр таныг айх айдасгүй болгох болно! Тэр Өөрийнхөө Нэрийг алдаршуулах болно! “Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.“ (Ефес 2:8-10)



Баяр хүргэе! Айдасгүйхэмээх уншлагын төлөвлөгөөг та дуусгалаа. Энэ судлалыг та улам илүү гүнзгий судлахыг хүсвэл бүтээгдэхүүний хуудаст маань зочлон Айдасгүйдагалдагч бэлтгэх бүрэн хэмжээний судлалын линкийг авна уу.


Ѳдѳр 86Ѳдѳр 88

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна