Төлөвлөгөөний мэдээлэл

Христ мэндэлсэн баяраар: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах ньЗагвар

Living Changed: At Christmas

5-с 1 дахь өдөр

Хүлээлт

Баярын үе гайхширал ба баяр хѳѳрөөр дүүрэн үе байдаг. Христ мэндэлсэн баярын гэрлэн чимэглэлүүд, бэлэг солилцох, гэр бүлийн томоохон цугларалт болон жилийн энэ л үед иддэг онцгой амттан гэх мэт хүсэн хүлээх зүйл асар их байдаг. Есүсийн төрөлтийг тэмдэглэхээр бэлтгэх үед маань хүлээлт, сэтгэлийн хөөрөл ихэсдэг.


Есүсийг төрөх үед үүнтэй адил уур амьсгал, хүлээлт иудейчүүдийн дунд байлаа. Ирэх Мессиаг тэд тэсэн ядан хүлээж байв. Ирж, тэднийг аврах Нэгэнийг тэд хүлээн байсан. Олон зууны туршид, тэднийг аврах Өөрийнхөө төлөвлөгөөний талаар, энэ нь онгон эмэгтэйн төрөлтөөс эхлэх болно гэдгийг Бурхан тэдэнд хэлсээр ирсэн.


Есүсийн төрөлтөөс 700 гаруй жилийн өмнө эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан, "Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ." гэж Бурхан хэлжээ.


Тэгээд Есүсийн төрөхийн өмнөхөн эш үзүүлэгчийн хэлсэн тэдгээр үгс ахин гарч ирэв. Тэнгэрэлч, Есүсийн дэлхийн аав болох Иосефт хандан зүүдэнд нь ийнхүү хэлсэн:


"Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв."


Эш үзүүлэгчид Эзэний хэлсэн зүйлийг биелүүлэхийн тулд эдгээр нь болсон: "«онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ»".


Энэ бол Есүсийн төрөлтөөр биелсэн асар олон эш үзүүллэгүүдийн жишээний зөвхөн нэг нь л аж. Улмаар, үйлчлэлийнхээ туршид, ирэх зүйлсийн талаарх улам олон амлалтуудыг Есүс Өөрийнхөө хүмүүст өгсөн. Тэр үхлээс дахин амилж, гэмийг ялан дийлэх болно гэж хэлэв. Тэднийг чиглүүлэх туслагч болгон Ариун Сүнсийг Тэр илгээх болно гэж Тэр хэлжээ. Тэр явж тэдэнд зориулан орон гэрийг бэлтгэн, улмаар нэг л өдөр тэднийг Өөртэйгөө хамт авч явахаар ахин ирэх болно гэж Тэр хэлсэн. Аврагчийг илгээнэ гэсэн амлалтдаа Бурхан хүрсэн учраас эдгээр амлалтуудад хүмүүс итгэжээ.


Эдгээр амлалтуудын нэг нь ч хугацаанаасаа хэтрээгүй. Эдгээр амлалтууд өнөөдрийг хүртэл бидэнд үнэн хэвээрээ аж! Ингэж л бид Есүсийн төрөлтийг хардаг ба найдвар биеллээ олсон гэдгийг мөн найдвар ирнэ гэдгийг мэддэг. Ирэх Аврагчийг иудейчүүд хүлээн байсан шигээр Түүний амлагдсан ахин ирэлтийг бид хүлээж байгаа.


Энэ баярын үеэр, Бурханы амлалтууд бол найдаж болохуйц бөгөөд үнэн гэдэгт итгээрэй. Зөвхөн бусад хүмүүсийн хувьд биш өөрийнхөө хувьд онцгойлон итгээрэй. Тэмцэлдэн байх үедээ Түүний Хэн болох, таны төлөө Түүний хийсэн бүхэн дээр анхаарлаа төвлөрүүлэхийг сонго. Мөнхийн хараатай байхад итгэлгүй нөхцөл байдалд найдвартай байх, хүнд үед итгэлтэй байх, хүнд хэцүү асуудлуудаасаа үл хамааран баяр хѳѳртэй байх мөн эмх замбараагүй байдал дунд амар тайван амьдрах боломжтой.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: At Christmas

Баярын хөл хөдөлгөөн ихтэй үед, яагаад энэхүү баярыг тэмдэглэх болсон талаарх утга учраас хараагаа салгахад амархан байдаг. Энэ 5 өдрийн Адвент төлөвлөгөөгөөр Есүсийн төрөлтөөр дамжуулан биелэгдсэн амлалтуудад мөн ирээдү...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.changedokc.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна