Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Түүний найдвар, тусламж, чөлөөлөгч нь болсон – Их Эзэнийхээ хайр, гайхамшгууд ба үнэний талаар Давид чимээгүй байгаагүйн учраас олон хүмүүс Эзэнд итгэл найдвараа тавьсан юм.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Энэ хоёр Дуулал хоёулаа Давид Батшебатай үйлдсэн гэм нүглээсээ болж Бурханы шүүлтийн үр дагаврыг амсан бие мах бодиороо зовлон эдэлж байх үеэр мөн Абсаломын тэрслэлийн үед бичигдсэн байх магадлалтай. Давидад нөхцөл байдал одоогийнхоос тийм ч дордохгүй мэт санагдсан. Давид гомдоллохын оронд, дахиж буруу алхам хийж гэм нүгэл үйлдэхгүйн тулд зүгээр л чимээгүй байх гэж хичээсэн. Түүний чимээгүй байх гэсэн буруу оролдлого нь өөрийн асуултууд болон зүрх сэтгэлээ уудлан, гэм буруугаа Эзэнд өчих үед нурсан юм. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд Давидад Бурхан өөрийнх нь төлөө хийсэн бүгдэд гүн гүнзгий талархах сэтгэлийг өгч, магтаалын жинхэнэ мөн чанар гэж юу болохыг шинээр ойлгон ухаарахад хүргэсэн юм. Тэрээр Бурханы хайр, нигүүлслийн талаар илэн далангүй ярих үед бусад ч бас Эзэнд найдах болно гэдэгт итгэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд түүнд тусалсан Бурхан бол түүний одоогийн нөхцөл байдлыг зөвшөөрсөн Бурхан юм. Давидын чөлөөлөгдөх бүхий л найдвар нь Түүнд байсан юм.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бид үнэхээр чухал зүйлсийн талаар байнга л дуугүй байгаад байдаг. Гомдол, сөрөг сэтгэл хөдлөлүүд биднээс гал мэт урсаж байхад Эзэнийг гэсэн жинхэнэ магтаал бидний дотор бөглөрсөн л байдаг. Хэрэв бид яагаад ийм зүйл тохиолдсон тал дээр шударга байх юм бол, Бурханы хайр, өршөөл дээр төвлөрөхөөсөө илүүтэйгээр бид буруу бүх зүйлс дээр илүү төвлөрдөг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох байх л даа. Энэ долоо хоногт та юунд дуу хоолойгоо хамгийн их өргөсөн бэ? Таны үгс хүмүүсийг Христ рүү ойртуулсан уу, эсвэл таны амнаас гарч буй үгс гэмтэй гэж тооцогдож байна уу? Эзэнийг зүрх сэтгэлээсээ магтахын тулд одоогийн нөхцөл байдал чинь сайжрахыг бүү хүлээ. Түүний өнгөрсөнд юу хийснийг санан дурсах нь одоо цагт Түүний хийж чадах зүйлсийн талаарх таны бодлыг хавьгүй дээр болгох болно.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More
Холбоотой төлөвлөгөө

Миний бизнес Бурханых

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ
