Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы сайн сайхны дагуу амьдрахЗагвар

Living Out God's Goodness

4-с 1 дахь өдөр

БУРХАН БОЛ САЙН БУРХАН



БУРХАНТАЙ ЯРИХ

Өөртэй нь найз байх агуу бэлгийг болон биднийг гэсэн хайрыг өгдгийнх нь төлөө Бурханд таларх мөн Түүнийг улам илүүгээр таньж мэдэхэд болон хайрлахад таньд туслахыг Түүнээс гуйн залбир.



ГҮНЗГИЙРҮҮЛЭХ

Гэр бүлийнхээ гишүүн бүрийн дуртай уух зүйлийг нь (smoothie, root beer float, milk shake гэх мэт) бэлтгэ. Уухад нь зориулж тэдэнд соруул өг. Тэгээд уух шингэндээ соруулыг хүргэхгүйгээр уухыг тэднээс хүс.



УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ

Соруулаа шингэн зүйлдээ хүргэхгүйгээр уух нь ямар ч боломжгүй болохыг та олж мэдсэн нь гарцаагүй. Гагцхүү шингэн дотор соруул хөвөх үед л аяган дахь сайхан амттай зүйл соруулаар дамжин сорогдох боломжтой болдог. "Бурханаас өөр хэн ч сайн биш" (Лук 18:19) гэж Есүс хэлсэн байдаг, тиймээс Түүнгүйгээр та сайн нэгэн болж чадахгүй. Бурханы сайнаас үнэхээр "уухын" тулд Түүнд өөрийгөө шумбуулах ёстой. Энэ нь Түүний сайнаас ууж байгаатай адилхан юм. Үүнийг та Есүсийг өөрийнхөө Эзэн бас Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрч улмаар Түүнтэй харилцах харилцааны араас хөөцөлдөх замаар хийх боломжтой. Өөрийнхөө хүслийг таниулах болон түүнийг хийхэд тань туслахын тулд зүрх сэтгэл дотор чинь Бурхан ажлаа хийж байдаг (Филиппой 2:13). Та залбирч бас Бурханы Үгнээс суралцах үед, Түүнтэй харилцах харилцаа тань өсдөг бөгөөд Түүний сайн нь таны дотор бүрэлдэж эхэлдэг.



БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ

-Бурханы сайнаас та ямар арга замаар "уудаг" вэ?

-Үүнийг хийхэд тань саад болж буй зүйлс юү байна вэ?
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Living Out God's Goodness

"Томоотой байгаарай!" гэдгийг хүүхдүүд—эцэг эх, багш нар тэр ч бүү хэл түрэмгий ах эгч нараасаа олонтаа сонсдог. Гэвч "томоотой байх" гэдэг нь яг ямархуу байдлыг хэлдэг юм бол? Энэхүү дөрвөн -өдрийн уншлагын төлөвлөгөөгө...

More

From Focus on the Family's www.focusonthefamily.com/youversion. © [2011] [Jeanne Gowen Dennis]. Used by permission. For more information, please visit: www.focusonthefamily.com/youversion.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна