Төлөвлөгөөний мэдээлэл

Ихэнх эрчүүдийн бодол санааг нүргээдэг 7 асуултЗагвар

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

7-с 7 дахь өдөр

Ямар нэгэн бүлгийн нэг хэсэг байхаас ирэх харилцан итгэлцлийг таалан хүртэхээр бид бүтээгдсэн. Тийм ч учраас ахлах сургуулийн хамтлагийн, сагсны багийн эсвэл цэргийн ангийн гишүүн аль хэдийнээ биш болсон ч гэсэн хуучин машины клуб эсвэл ямар нэгэн сонирхлын бүлгийн гишүүн болохоор бидний ихэнх маань хүсэн тэмүүлдэг.


Эдгээрийн гишүүн болоод, хэдэн арван найзтай байсан ч гэсэн ихэнх эрчүүд ганцаараа амьдралаа туулсаар л байна.


Хобби, өнгөрсөн амьдралаа хуваалцдаг эсвэл хэдэн пиво хувааж уудаг найзууд, нууцаа эсвэл зовлонгоо хуваалцдаг найзуудын хооронд ялгаа бий. Аль аль төрлийн найзуудтай байх нь гарцаагүй чухал гэж би боддог.


Тэгэхээр өнөөдрийн асуулт маань: Би хэнд итгэж болох вэ?


Хуучин найз охиныхоо Фэйсбүүк дэх хувийн хавтсыг үзэхээр хэд хоногийн өмнө соригдсон нууцаа хэлэх найзыг хайх нь олон хүний хувьд тийм ч амархан байдаггүй. Ийм найз бол үнэхээр хамгийн дотно найз байх ёстой. Гэхдээ Номлогчийн үгс номон дахь өнөөдрийн эшлэл ийм төрлийн найзыг эрж хайх нь яагаад үнэ цэнтэй болохыг хэлжээ. Сүйрүүлэх шийдвэрийн ирмэг дээр гэм таныг урхидах үед танд туслах найз чинь тэр байх болно.


Өчигдөр бидний авч үзсэнчлэн гэмийн сорилтоос зайлсхийх аргагүй. Найзтайгаа тэмцлээ хуваалцах зориг гаргах үед юуг олох вэ гэдгийг тэгвэл та мэдэх үү? Тэр, "Би ч бас" гэж хэлэх болно. Тэгэхээр тэр найз чинь таны хувьд хэн бэ?


ӨНӨӨДӨР ТАНЫ ХИЙХ ЗҮЙЛ

Тэмцэлдэхгүйгээр амьдрал чинь ямар байхыг итгэл хүлээсэн найз тань харах сонирхолтой байх болно. Тэр таныг урамшуулан, нууцаа хуваалцах аюулгүй байдлыг танд олгоно. Энэ тодорхойлолтод нийцэх—эсвэл нийцэж болохуйц—хүн санаанд тань орж байна уу? Тийм бол тэр хүн рүүгээ өнөөдөр хандаарай.


Энэ агуулгын талаарх дэлгэрэнгүйг олж авахыг эсвэл хэсэг бүлэг хүмүүстэй энэ талаар хуваалцахыг хүсч байвал, Жон Вүүдалийн эрэгтэйчүүдийн судлалд зориулсан (7) асуултыг ашиглаарай.


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

Жинхэнэ эр хүн гэж төгс гэр бүлтэй, булангийн оффисд сууж, тансаг машин унан, нүсэр том байшинд амьдардаг байхыг хэлэх үү? Эсвэл амьдрал үүнээс ч илүү утга учрыг агуулдаг уу? Жон Вүүдалийн бэлтгэсэн энэхүү 7 өдрийн уншла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Вудолл болон North Point Resources-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://vimeo.com/102571027

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна