Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан бол _______Загвар

God Is _______

6-с 2 дахь өдөр

Бурхан бол өршөөнгүй


Тэгэхээр нигүүлсэнгүй Бурханыхаа хаан суудал руу зоригтойгоор очицгооё. Тэнд л бид Түүний өршөөлийг хүлээн авах ба тэндээс л бид хамгийн хэрэгцээтэй цагт маань туслах нигүүлслийг олох болно. Еврей 4:16 АБ2013

Бид өчигдөр авч ярилцсанчлан, бид хүртэх зохисгүй байхад маань ч хүртэл Бурхан үргэлж бидний араас хөөцөлдөн байдаг. Тэр зан чанар нь Түүний өршөөлийн шинж тэмдэг юм.


Бид бүгд л гэм үйлдэн Бурханы хэмжүүрт хүрэхгүй болсон нь төгс, ариун Бурхан ба бидний хооронд хаалтыг үүсгэдэг. Гэвч Бурхан өршөөл дотроо бидний хүртэх ёстой байсан шийтгэл болох—үхлийг бидний өмнөөс үүрүүлэхээр Есүсийг илгээж Түүнтэй хамт мөнх амьдрах арга замыг бий болгов.


Тэгэхээр Бурханы өршөөл гэж хүртэх зохисгүйгээ хүртэхийг хэлдэг. Гэвч үүгээр төгсгөл болчихдоггүй. Зөвхөн гарах гарцыг бидэнд олгохыг Бурханы өршөөл гэдэггүй. Бурхан бидний амьдралд орж ирэх арга замыг бий болгохыг ч мөн хэлдэг. Тэр гэмийг маань биднээс зүгээр л аваад хаячихаагүй, Тэр Өөрийнхөө Хүүг илгээсэн. Бидний хаана байгаа газарт маань бидэнтэй уулзах арга замыг Тэр бий болгожээ.


Есүс Иммануел болж ирсэн: Бурхан бидэнтэй хамт. Тэр хүний бүхий л мэдрэмжүүдийг мэдэрсэн ба энэ дэлхий дээрх Түүний амьдрал нь бидэнд ойртох гэсэн Бурханы хүслийн нотлох баримт мөн. Тэр л ойр байдалд бид Бурханы өршөөлийг олдог.


Сайн мэдээний бүхий л номонд хэд хэдэн хүн Есүсээс "өршөөгөөч" гэж гуйх жишээг бид хардаг. Уяман өвчтэй хүмүүс Есүс дээр ирсэн талаарх хүчирхэг жишээ Лук 17-р бүлэгт тодорхойлогдсон.


Тухайн үед уяман өвчин хүмүүсийг тэр чигээр нь нийгмээс авч хаядаг байв. Харийнханы хуулийн дагуу, тэд ёс заншлын хувьд цэвэр бус хүмүүст тооцогддог ба тэдэнд хүрсэн хүн мөн цэвэр бус болдог гэсэн утгатай байжээ.


Гэвч Бурхан нэгдмэл болохынхоо хувьд Есүс бол цэвэр ариун Бурхан мөн. Тэр бол цэвэр, ариун, төгс. Уяман өвчтөнүүд Түүн дээр ирэх үедээ тэд дуугаа өндөрсгөн өршөөлийг хүсэн гуйв. Явж тахилч нарт өөрсдийгөө үзүүл гэж Есүс хэлэх үед-тэд явж, эдгэрдэг байсан.


Есүс энэ хуулийг яг эсрэгээр нь хийдэг байсан. Тэдэнд хүрч бузар болохын оронд Тэр тэдний бузар байдлыг халхлахын тулд Өөрийн ариун байдлыг шилжүүлдэг.


Энэ нь Есүс үхэл болон дахин амилалтаараа дамжуулан бидний хүн нэг бүрийн төлөө юу хийснийг харуулсан төгс бэлэг тэмдэг юм. Бурхан зүгээр л бидний нүгэл, шаналал, гомдлыг арилгаагүй—Тэр Есүсээр дамжуулан бидэнтэй уулзсан. Христ доторх авралыг хүлээн авснаар бид Бурханы өршөөл нигүүлслийг мэдэрдэг.


Бид Бурханы өршөөлийг зөвхөн авралаараа төдийгүй уяман өвчтэй хүмүүсийн мэдэрдэг шиг өвдөлт, уй гашуу, цөхрөлийн үед ч мэдэрдэг. Тиймээс хэрэв та яг одоо хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа бол Бурханы өршөөлийг гуйгаарай. Тэр тантай хамт байна. Тэр тантай үргэлж ойрхон байна. Мөн Тэр эдгээж, сэргээж, гэтэлгэх чадвартай.


Залбир: Бурхан, бид бүхэнд Өөрийн нигүүлслийг үнэхээр гайхамшигтайгаар харуулсанд баярлалаа. Есүсийн төлөө Танд талархъя. Гэм нүгэлдээ живсэн биднийг Өөрийн хүүхэд болгон авч, хайрласны тань төлөө талархъя. Бидэнтэй үргэлж ойр байдгийн төлөө талархъя. Зовлон дундуур явахдаа таны нигүүлслийг харах нүдийг надад өгөөч, Танаас авсан хайр, нигүүлслээ бусдад түгээхэд минь туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.


Уриалга:Таны амьдралд үзүүлсэн Бурханы агуу нигүүлслийг олж харан бусдад хэрхэн нигүүлсэнгүй хандаж болохоо эргэцүүл.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

God Is _______

Бурхан гэж хэн бэ? Хүн бүрд л өөр өөр хариулт байдаг боловч аль нь үнэн болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай харилцах харилцаа тань ямар байснаас үл хамааран бодитоор оршигч б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна