Төлөвлөгөөний мэдээлэл

Хүсэн хүлээх Христ мэндэлсэн баяр: 5 өдрийн Адвент төлөвлөгөөЗагвар

Anticipating Christmas: A 5-Day Advent Plan

5-с 1 дахь өдөр

Хүсэн хүлээх Христ мэндэлсэн баяр


Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. Исаиа 9:6 АБ2013



Христ мэндэлсэн баяраар та юуг хайж байна вэ? Магадгүй танд хүнд хэцүү шийдвэрийг даван туулахад Гайхамшигт Зөвлөгч хэрэгтэй байж болох юм. Магадгүй та өөрийгөө дууссан мэт бодож Хүчит Бурханыг хайж байж болох юм. Магадгүй та Христ мэндэлсэн баяраар гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломжгүй ч танд Мөнхийн Эцэг хэрэгтэй байж болох юм. Эсвэл магадгүй Таны бодлууд дайн дэгдээж байхад Энхийн Жонон хэрэгтэй ч байж мэднэ. 



Ихэвчлэн Христ мэндэлсэн баярын жинхэнэ шалтгаан дээр анхаарлаа төвлөрүүлэх боломж олдохоос өмнө баяр болоод өнгөрдөг... гэхдээ энэ нь тийм байх албагүй. 



Адвент нь Христ мэндэлсэн баярын өмнөх хүлээлт, эргэцүүлэн бодох цаг үе болдог. Жинхэнэ Латин хэлнээс орчуулбал Адвент гэдэг нь чухал ирэлт, ойртох, ирэх гэсэн утгатай. Энэ бол Бурханы хийсэн бүхнийг дурсан санаж, Түүний хийх гэж буй бүхнийг хүлээх цаг үе юм.



Адвент бол Бурхан бидэнтэй хамт байхаар ирсэн, одоог хүртэл хамт байгаа, дахин ирэх болно гэдгийг санах нэг арга зам юм. Бурхан өөрийн Хүүгээ Иммануэл, "Бурхан бидэнтэй хамт" байлгахаар илгээсэн учраас бид Бурханы хүч чадал, мөнхийн зөвлөгөө, амар тайванд хүрэх боломжтой болсон. Израильчууд Мессиагийн тухай Хуучин Гэрээний зөгнөлийн биелэлтийг тэсэн ядан хүлээж байсан шиг бид Аврагчаа эргэн ирэхийг залбиран хүлээж байна. 



Бидний найдвар бол энэхүү төлөвлөгөөгөөр таныг Христ мэндэлсэн баярын үнэн утга учир руу чиглүүлэхэд оршино. Бид өдөр бүр Адвентын тодорхой сэдвүүд болох найдвар, амар тайван, баяр хөөр, хайрыг нэг нэгээр нь судлах болно. 



Бидний Аврагч айлчлан ирэхэд зүрх сэтгэлээ бэлдэн бидэнтэй нэгдээрэй.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Anticipating Christmas: A 5-Day Advent Plan

Ихэвчлэн Христ мэндэлсэн баярт зүрх сэтгэлээ бэлдэх рүү анхаарлаа төвлөрүүлэхээс өмнө баяр болоод өнгөрчихдөг. Адвент бол Бурхан бидний төлөө ирснийг, одоог хүртэл бидэнтэй хамт байдгийг, дахин ирэх болно гэдгийг сануула...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна