Төлөвлөгөөний мэдээлэл

Библи бол амьдЗагвар

La Biblia está viva

7-с 2 дахь өдөр

Библийг зогсоох боломжгүй

1500-аад оны үед Библи олон хэл дээр байдаггүй байсан. Зөвхөн өндөр боловсролтой эсвэл баян хүмүүс Еврей, Грек эсвэл Латин хэл дээр судалдаг байсан түүхтэй.



Гэхдээ эрдэмтэн Уильям Тиндейл Бичээсийг хүн бүр судлах эрхтэй гэдэг итгэл үнэмшилтэй байсан. Улмаар өөрийн эх хэл болох Англи хэл рүү орчуулж эхэлсэн байна.



Маш олон эрх баригчид энэ санааг эсэргүүцсэн учраас Тиндейл эх орноосоо дүрвэж, Шинэ гэрээг Англид хууль бусаар нэвтрүүлжээ. Тиндейл 9 жилийн турш Библийн анхны Англи орчуулга дээр ажиллаж байхдаа баривчилгаанаас үргэлж зугтаж байжээ. Гэвч эцэст нь түүнийг баривчилж, тэрс үзэлтэн хэмээн буруутгаж, галдан шатаажээ.



Тиндейлийн золиос нь өөрчлөлтийг шаардсан нууцлаг хөдөлгөөнийг өдөөжээ. Дараа нь ойролцоогоор 100 жилийн дараа өөрчлөлт бий болов. The King James Библи Англи хэл рүү бүрэн орчуулагдсан анхны хувилбар болсон юм. Энэ хувилбар дээр Тиндейлийн анхны хувилбарын ажлаас нэлээд нь орсон байна.



Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Библи Англи хэл рүү аажим аажмаар хувирсан. Шинэчлэл болон сайжруулалт хийгдэж, илгээлтийн хөдөлгөөнүүд төрөн гарч, Библи орчуулгын холбоонууд байгуулагдсан. Бичээс нь үндэстнийг сэргээсэн ч, эхэн үеийн Англи хэлний орчуулагч нар Бурханы Үгийг хүн бүр хүлээн зөвшөөрч унших хэрэгтэй гэдэг итгэлээс үүдэн тэр сэргэлт ирсэн юм... Тиймдээ ч тэд үүний төлөө бэрхшээлийг туулсан.



Эхэн үеийн Библийн орчуулагч нарын эр зориг танд урам зориг өгсөн үү?



Яг одоо, Тиндейл юу туулсан тухай эргэцүүлэн бодож, эргэн тойрныхоо хүмүүст Бичээсийг хуваалцахын тулд ямар алхам хийж болохыг Бурханаас тодруулж өгөөч хэмээн гуйгаарай. Магадгүй хэн нэгэн рүү Эзэний Үгийг явуулах эсвэл Библи орчуулгын төсөлд хандив өгч болох юм.



Хэрэв та Бурханы Үгийг унших боломжгүй байсан бол таны амьдрал ямар өөр байх байсан талаар бодож үзээрэй. Тэгээд юу ч болсон бай хамаагүй бусад хүмүүсийн амьдралыг өөрчлөгч нэгэн болоорой.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

La Biblia está viva

Цаг хугацаа эхэлснээс хойш Бурханы Үг идэвхтэйгээр хүмүүний зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг шинэчилсээр ирсэн бөгөөд энэ нь үргэлжилсээр байна. Энэхүү 7 өдрийн онцгой төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан дэлхий дахины түүхэнд...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна