Ариун амьдралЗагвар

ТАНЫ АМЬДРАЛ БУРХАНД ТААЛАГДАЖ БАЙНА УУ?
Сайнмэдээний номууд Есүсийн эцэгтэйгээ харилцах харилцааны талаар олон зүйлийг бидэнд ойлгуулж өгдөг. Харин үүнийг бид чухалчилж үзэлгүй, анзааралгүй орхичих гээд байдаг.
Аав нь хүүдээ тун сэтгэл хангалуун, хүү нь ч аавдаа таалагдахын тулд амьдардаг ийм харилцаа. Зүгээр л дуулгавартай байх бус, харин эцэгтээ таалагдахын тулд Есүс амьдарсан юм.
Дуулгавартай байх эсвэл таалагдаж амьдрах нь хоорондоо ялгаатай. Энэ нарийн ялгаа нь биднийг дараах асуултыг тунгаан бодоход хүргэдэг. Би Бурханд таалагдаж амьдарч байна уу? Бурхан намайг харахдаа баяртай байгаа юу?
Дуулгавартай байдал болон хайр гэсэн үгс нь хоёр өөр мэдрэмжийг бидэнд төрүүлдэг. Бурхан бидэнд хайртай гэдгийг бид мэднэ. Тэр биднийг хайрладаг. Харин Түүнд бид таалагддаг болов уу?
Түүнд таалагдаж байгаагаа бид Тэр хүмүүсийг хайрладаг гэдгийг мэдсэнээр буюу Түүнд дуулгавартай байснаар бус, харин Түүнтэй халуун дотно харилцаатай байгаагаараа мэдэж авдаг. Өдрөөс өдөрт Түүнтэй ойр байснаар бидний дотор байдаг “Бурхан бидний төлөө байдаггүй” гэсэн гаслант мэдрэмж маань устаж үгүй болдог. Бурхантай халуун дотно харилцаагүй, зүгээр л дуулгавартай байх нь энэ мэдрэмжээс чөлөөлж өгөх боломжгүй юм.
Ариун амьдрал, цэвэр зүрх, үйлчлэл зэрэг итгэлийн амьдрал нь дотроо олон чухал зорилго, үйл хэргийг агуулж байдаг ч хамгийн чухал нь Түүнтэй халуун дотно харилцаатай байхыг хүсэн тэмүүлж амьдрах билээ.
Хэдийгээр та дахин гэм хийж завхайраагүй ч Эзэнээс зүрх сэтгэлээрээ холдсон байвал энэ нь үнэхээр зохимжгүй зүйл юм. Тиймээс Христтэй халуун дотно харилцаагаа үргэлжлүүлсээр байх нь хамгийн чухал. Үргэлж…
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org
Холбоотой төлөвлөгөө

BibleProject | Topa

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хүлээлт

ГЭРЛЭЛТ

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь
