Төлөвлөгөөний мэдээлэл

eKidz хүүхдэд зориулсан чимээгүй цаг: Сонголтуудын тухайЗагвар

eKidz Devotional: All About Choices

5-с 1 дахь өдөр

Түүний дүр төрхтэй 


Бурхан бол бүхнээс хүчтэй, бүгдийг мэддэг, дээдийн дээд билээ. Тэр бүх хорвоо ертөнц, гариг эрхэс, ан амьтад болоод чамайг ч бүтээсэн.



Тэр юу сайн болон юу муу болохыг тодорхойлсон. Тэр бүхнийг удирддаг бөгөөд бүгдийг эрх мэдэлтэйгээр захирдаг. Тэр Өөрийнхөө дүр төрхөөр чамайг бүтээсэн.



Тэгвэл энэ нь Түүний бүтээсэн бүх зүйл сайн, бид нар хэзээ ч бүтэлгүйтэж эсвэл алдаа гаргахгүй гэсэн үг үү? Үгүй! Чи хэдийгээр алдаа хийсэн ч, Бурхан бол Бурхан хэвээрээ л байна. Бурхан бол хайр, Тэр чамайг хараад баярладаг!



Бид буруу сонголт хийлээ ч Бурханы гэр бүлийн гишүүн хэвээрээ л байна. Тэр биднийг орхидоггүй. Гэхдээ, энэ нь хүссэнээ хийж болох эрх чөлөө гэсэн үг биш юм. Харин оронд нь, юу нь зөв болохыг хийх гайхалтай урам зориг юм. Үүнд буруу хийсэн зүйлдээ уучлал гуйх болоод бусдад хайр энэрэл үзүүлэх, халуун сэтгэлээр хандах нь ч хамаарах юм шүү.



Төөрсөн хүүгийн үлгэрт, нэг хүний хүү нь ааваасаа өөрийн өв залгамжлалаа (хөрөнгө мөнгө) таслан өгөхийг шаарддаг, тэгээд түүнийгээ үрэн таран хийж дуусгадаг. Тэгээд тэр хүү буруу зүйл хийснээ ухааран, уучлал гуйхаар аав дээрээ эргэн ирдэг. Аав нь хүүгээ чанга тэврэн халуунаар угтан авдаг.



Тэр алдаа гаргасан хэдий ч түүний аав хүүгээ уучилж, хайр энэрлээ үзүүлдэг.



Өөрөөсөө асуугаарай:Алдаа хийж байсан үеэ болон хэн нэгэнд бухимдаж байснаа боддоо? Чамайг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн Бурхан яаж бусдыг уучилж, алдаагаа засахад нь тусалдаг гэдгийг мэдэх вэ?



Өөрийгөө шалгаарай: Амьдралаар тань дамжуулан Есүсийг тусган харуулах арга замыг хайж олоорой -- бусдад хайр энэрлийг үзүүлээрэй. Та бүтэлгүйтсэн бол уучлал гуйгаад, Бурханы нүдээр бусдыг харж байгаа мэт, тэдэнд сайнаар хандаарай.



Залбирцгаая:Бурхан минь, Өөрийн дүр төрхөөр намайг бүтээсэнд баярлалаа. Намайг бүтэлгүйтэхэд надад хайр энэрлээ үзүүлдэгт баярлалаа. Бусдыг Таны харж байгаа шиг харахад надад туслаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.



"Супер Новагийн мухардал" болох эхний ангиар Оддын ажилчдын гаргаж буй алдаануудыг-- бичлэг дээрээс хараарай.







Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

eKidz Devotional: All About Choices

Бурхан биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн -- бид алдаа гаргасан ч гэсэн Тэр биднийг хайрласаар л байдаг. Энэхүү таван өдрийн чимээгүй цагаар, бидний сонголтууд хэрхэн үнэнч сэтгэл, итгэмжтэй байдал, шулуун шударга, бурх...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан Elevation цуглаанд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://elevationchurch.org -р зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна