Төлөвлөгөөний мэдээлэл

Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал Загвар

Mahalaga ang Pamilya Muna

7-с 2 дахь өдөр

ИТГЭЛ



Итгэл бол христэд итгэгчдийн баримталдаг амин чухал зарчимуудын нэг юм. Итгэл бол биднийг хүний оюун ухаанаас хол давсан байдлаар Бурхантай холбодог хүчирхэг хэсэг юм. Бурханд итгэх бидний итгэл нь амьдралын хүнд хэцүү шуурганд биднийг аюулгүй байлгаж хүчирхэгжүүлдэг зүйл юм. Энэ бол бидний Бурханд бүрэн итгэлтэй байх итгэлийн маань үндэс суурь мөн.



Үүнээс гадна итгэл бол Түүний үгэнд амласан оюун санааны олон амлалт ерөөлүүдийг хүлээн авах хэсэг юм. Бид Бурханд итгэлээ өгөхөд юу болдог вэ гэхээр бид Түүнрүү эргэн очдог. Итгэл нь Христээр дамжуулж бидний төлөө гүйцэлдүүлсэн Бурханы тэрхүү нигүүлслийг хүлээн авах юм. Христэд итгэгчдийн хувьд хүмүүсийн хялбархан ярьдаг зүйлсийг хийхийг Бурхан биднээс хүсэхгүй. Харин ч Бурхан Түүнд Өөрт нь зориулж золиос гаргахыг илүү их хүсдэг.



Бурханд итгэх итгэлийн бас нэг үнэн бол бүх зүйл сайн биш байх үед ч гэсэн итгэлтэй хэвээр байх юм. Мэдээж итгэлийг Библид заасны дагуу зөв хэрэглэвэл маш хүчирхэг үр дүнд хүрэх боломжтой. Бурхан таны эргэн тойронд хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгээр таны итгэл хэмжигдэх болно. Бурхан ажлаа хийх болно гэдэгт та итгэхгүй байх юм бол, энэ нь боломжтой зүйл юм гэдгийг та эрж хайхгүй байх боломжтой. Итгэлээр дүүрэн байх нь нэг хэрэг: гэсэн хэдий ч зүгээр л би итгэж байна гэж хэлээд зогсолгүй - хэр зэрэг итгэж байгаагаа харуулахүйц ямар нэгэн зүйлийг үйлдэхийг л үнэн хэрэгтээ хэлээд байгаа юм. Есүс бол бидний итгэлийн обьект, түшиг тулгуур, найдвар мөн.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Mahalaga ang Pamilya Muna

Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө Pamilya Muna Pilipinas Inc.-д талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг www.pamilyamunapilipinas.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна