Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы өвч зэвсэгЗагвар

The Armor of God

5-с 4 дахь өдөр

Ихэнх бяцхан хөвгүүд "Каубой ба Индианууд" гэж тоглох маш дуртай байдаг. Гэсэн хэдий ч Зэрлэг өрнөдөд байлдаж байна гэж төсөөлөх нь жинхэнэ зэвсэгтэй жинхэнэ тулаанаас хамаагүй өөр. Жишээ нь, галт сумаар гэнэтийн дайралт хийх талаар авч үзье. Энэ тактик бүхий стратеги нь нөгөө талыг барьц алдуулдаг. Брезентээр бүрсэн тэргийг галт сумууд шатааж эхэлдэг бөгөөд фронтын шугамыг үймүүлэн, цэргүүдийг дайсан руугаа дайрахын оронд дүрэлзэх гал руу анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэдэг байна.



Дүрэлзэх галт сум нь алж, устгахад нэн тэргүүнд чиглэсэн юм биш; харин сатааруулахад чиглэсэн аж.



Эгч дүүсээ, дайсан таныг сатааруулахыг хүсэж байдаг. Тэгснээрээ тэр таныг барьц алдуулах боломжтой болох юм. Намайг сонсоорой-тэр эдгээр сумаа хэнийг ч ялгаварлалгүй харвадаггүй. Тэр стратегидаа маш гаршсан нэгэн. Тэр таны хандлага, зуршлууд, зүрхний гүн дэх айдас болоод сул дорой байдлуудыг сайтар судалсан бөгөөд тэр л хэсгийнг онцгойлон байгаа болгосон байдаг. Тэр таныг устгаж чадахгүйгээ мэддэг. Та Есүс дотор мөнхийн аюулгүй байдаг. Гэвч итгэлгүй байдал, сүрдүүлэг, сэтгэлийн зовлон түгшүүр, санаа зоволт эсвэл зав чөлөөгүй байдал гэх мэтчилэн-амьдралд тань аль болох олон дотоод галыг дүрэлзүүлэн асаах замаар анхаарал сарниулахыг тэр бүрэн эрмэлздэг. Тэр араас тань гэнэт гэтэхийн тулд анхаарал сарнисан байгаасай гэж хүснэ.



Ефес 6-р бүлэгт, цаг ямагт итгэгч хүний агсвал зохих сүнслэг байдлын өвч зэвсэгт бүс, хуяг, гутлыг Паул багтаажээ. Хором бүрт бас өдөр бүр эдгээрийг агсвал зохино. Гэвч итгэлийн бамбайг "ав" гэж тэр тушаасан.



Үүнийг ингэж харна уу: Энэ бол түүний дүрэмт хувцас учраас сувилагч хүн сувилагчийн дүрэмт хувцсаа өдөр бүр өмсдөг. Гэвч хэрэгцээ гарах үед тэр чагнуур, даралтын аппарат эсвэл ямар ч багаж хэрэгслэлийг өвчтөндөө хэрэглэхээр авах болно. Үүнтэй адил, бидэнд тэнгэрлэгээр өгөгдсөн дүрэмт хувцасаа өдөр бүр өмсөх ёстой хэдий ч шаардлагатай үед бусад зүйлийг "авахад" мөн бэлтгэлтэй байх ёстой.



Эдгээр өвч зэвсгийн эхнийх нь итгэлийн бамбай юм. Ямар нэгэн байдлаар дүрэлзэх сум амьдралд нэвтрэхийг нь мэдрэх тэр хоромд амьдралынхаа дээр хамгаалалт болгон итгэлээ идэвхижүүлдэг.



Энд байх егөөдлийг анзааралгүй бүү өнгөрөөрэй. Ялангуяа итгэлийн дагуу алхахаар дуудагдах үед чинь дайсан галт сумыг амьдрал руу харвадаг. Итгэлээр алхах: хэмээх эдгээрийг унтраах чадалтай цор ганц зүйлийг хийхгүйд хүргэхийн тулд тэдгээр сумууд урьдаас төлөвлөгдсөн аж!



Галт сумыг итгэл унтраадаг. Бурхан таныг юу хий гэж хэлж байна вэ? Үүнийг үйлд! Итгэлээр.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Armor of God

Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Приссилла Шайрер болон ЛайфВэй Кристиан Ресоурсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.lifeway.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна