Төлөвлөгөөний мэдээлэл

Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар

Лук ба Үйлс номоор хийх аялал

40-с 40 дахь өдөр

Ром хүрэхээр Паулын сууж явсан усан онгоц аймшигт далайн шуурганд өртөв. Тэр үед бүгд амиа алдахаас айж сандарч байхад Паул Есүс шүүгдэхийнхээ өмнөх орой талх хуваасны адил ерөөж залбиран талх хувааж, Бурхан бүгдийг ньшуурганаас амьд гаргах болно гэж тэдэнд амлав. Маргааш нь хөлөг онгоц сүйрсэн ч дотор нь байсан бүгд эсэн мэнд гарсан юм. Тэд аюулгүй болсон ч Паул хоригдол хэвээр. Түүнийг Ромд аваачиж гэрийн хорионд байлгах болов. Гэхдээ байдал тийм ч муу байсангүй, Паул гэртээ иудей болон иудей бус олон хүнийг цуглуулж амилсан Хаан Есүсийн тухай ярих боломжтой байсан. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний төвд, шоронд хоригдон зовж буй нэгнээр дамжуулан энэхүү урвуу Хаанчлал хүчээ аван тэлж байсан нь үнэхээр гайхмаар. Лукийн бичсэн сайнмэдээний номхоёр хаанчлалын эрс тэс ялгааг харуулах ба урт түүхийн нэг л бүлэг аж.Есүст итгэдэг хүн бүр өнөө хүртэл үргэлжилж буй Түүний Хаанчлалын ажилд оролцох боломжтой.

Ѳдѳр 39

Энэ төлөвлөгөөний тухай

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд орол...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна