Төлөвлөгөөний мэдээлэл

Хүчтэй, урамтай амьдрахуй!Загвар

Хүчтэй, урамтай амьдрахуй!

8-с 7 дахь өдөр

“Христитгэлт Зан Чанарыг Таны Дотор Төлөвшүүлдэг” 




Авралаар бид сайн зан чанарыг олж авдаггүй. Харин цаг хугацааны турш төлөвшүүлж, хөгжүүлдэг. Биднийг Христтэй адил зан чанартай болоход туслах нь Бурханы үндсэн зорилгуудын нэг юм. Бидний дотор Түүний зан чанаруудыг төлөвшүүлж, хөгжүүлэхэд Ариун Сүнс тусалдаг. Библид үүнийг Сүнсний үр жимс гэдэг. 




“Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.” Галат 5:22-23 




Бэрхшээлийн дунд бид асуудлыг өөрсдийн хүчээр давах гэж оролдог. Ингэхдээ бэрхшээлийг давахын тулд  Христитгэлт зан чанараа уландаа гишгэхэд соригдож эсвэл “арын хаалга” хэрэглэх гэж оролддог. Ямар ч нөхцөлд байсан, хэрэв бид Ариун Сүнсийг дуудах аваас, Тэр бидэнд цэх шулуун зогсох, шударга үнэнийг баримтлахад тусалдаг. 




Библийн ижил зарчмыг амжилттай үедээ ч баримтлах учиртай. Бардамнал, ихэрхэл нь  бидний амьдралд төлөвшүүлэхийг хүсдэг Христийн зан чанартай эсрэгцдэг. Үнэндээ бол христитгэлт бүхэн Бурханаас магтаал хүртэхийн тулд  дөлгөөн даруу байх ёстой. 




“Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.” Матай 5:5 




Бэрхшээлтэй нүүр тулж, эсвэл амжилтын амтыг мэдэрч байхдаа ч Христтэй адил зан чанартай байвал бид Бурхантай хамт алхаж эхэлдэг. Тэр бүү хэл бидний сайны төлөө болон Түүний алдрын төлөө ажилладаг Сүнсний үр жимснийг ургуулдаг. 



Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Хүчтэй, урамтай амьдрахуй!

Та ердөө ч ганцаараа биш. Та Христитгэлт болоод нэг өдөр болсон эсвэл гучин жил болсноос үл хамаарч, эл үнэн амьдралыг тань өөрчлөх болно. Уншлагын эл төлөвлөгөөгөөр та Бурханы тусламжийн үр шимийг хэрхэн хүртэх тухай су...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна