Алт Хүрэх ЗамЗагвар

Даруухан Ялалт -Жордан Буррос
Анхаар:
“Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж, тэдэнд өөрийн замыг сургадаг.” -Дуулал 25:9
Гараандаа:
Би хамгийн шилдэг нь болохыг хүссэн. Бүр бага наснаасаа эхлэн би маш олон, бүр олон үнэ цэнэтэй цаг хугацаагаа сайн бөх болоход зарцуулсан билээ. Би өөрийн авьяасыг мэддэг байсан ба барилдааны ертөнцөд би хэн байсан бэ гэдэг дээрээ үнэхээр түшиглэж байв.
Төдөлгүй би өөрийгөө байнга ялдаг хүн гэдгээ мэдсэн юм. Би мужийн аварга, хоёр удаагийн үндэсний аварга болсон бөгөөд 2012 онд Лондонгийн Олимпийн тавцан дээр тэмцээнд оролцсон юм. Би хүзүүндээ алтан медаль зүүж, төсөөлж болох бүх амжилтанд хүрсэн байв. Үүнээс илүү би юу хүсэх гэж?
Миний мэдэж байсан бүх зүйл дэлхийлэг алт байв. Бурхан ба Түүний мөнхийн үнэт зүйлс миний хүслийн хаана нь ч ойртохгүй байв. Хүн хүрч болох туйлын амжилтанд би хүрсэн хэдий ч хоосон байдал надтай зууралдаад салж өгөхгүй байв.
Христ итгэлт тамирчидийн нөхөрлөлийн кэмпэд оролцох үедээ би хөнгөн атлетикийн тамирчид миний барилдах арга барилыг хараад миний төлөө яаж баярлахыг нь харахыг хүсч байв. Тэд талархалтай байсан хэдий ч, Есүсийг магтах үед тэдний зүрх сэтгэлийн гал үнэхээр асч байлаа. Хүүхдүүд үнэхээр Христийг шүтэн биширч байв. Надад юу дутагдаж байв аа?
Есүсийг хайрлах тэдний хайр нь намайг даруусгав. Би гэдэг хүн өөрт байсан бүхнээ амь амьдрал мэт бөхийн спортод зориулах хооронд эдгээр хөнгөн атлетикийн залуу тамирчид хэзээ ч гутаагдахгүй шагналын төлөө өөрсдийн зүрх сэтгэлийг хандуулжээ. Би тийм амьдралаар амьдарч Христийг бүрэн дүүрэн мэдэхийг хүссэн юм.
Би амьдралыг шинээр хардаг болоод кэмпээс гэртээ эргэж ирсэн билээ. Есүс Христтэй харилцах харилцаанаас илүү хүсэх зүйл амьдралд байхгүй ээ. Энэ бол зүгээр л барилдах, дасгал сургуулилт хийх, ялалт байгуулж медаль авахаас илүү чухал зүйл. Би ирдэг бас явдаг. Бөхийн барилдаан үгүй болно, Есүс амьд хэвээр байдаг.
Би өсөж өндийх боломж минь хэвээр байна гэдэг ойлголттой алдарт бөх болсон билээ. Энэ бол бидний итгэлээс ялгаатай зүйл биш юм. Өдөр бүр Бурхантай ойр байж, Түүнийг алдаршуулан, Түүнийг бахархуулах боломж бидэнд бий. Аварга болохын нууц бол даруу байдал юм. Би хөнгөн атлетикийн хүрч болох өндөрлөгт нь хүрч-Олимпийн алтан медаль авсан ч гэсэн –энэ дэлхийд амьдарч байхдаа хийж байгаа бүхэндээ Эцэгийг хайж даруухнаар алхсан Есүс бол Жинхэнэ Ялагч билээ. Тэр загалмайг ялснаар бид өөрсдийн авьяас чадварт биш, харин Түүнд зөвхөн Түүнд итгэл найдвараа тавих боломжтой.
Спортод мундаг байхын тулд хэрэгтэй ажлаа хийх нь зөв хэдий ч та өөрийнхөө хэн бэ гэдгийг тодорхойлох гол зүйлээ болгосны хэрэггүй юм. Есүс, бас Тэр таны сайн сайхны төлөө хийсэн бүх зүйлсийнх нь дотор та зүрх сэтгэлээ амар тайван байлга. Дэлхийн эд баялаг устаж мөхнө, бас жаргал цэнгэл хөөцөлдөх нь биднийг дүүргэж чадахгүй. Аврагчтайгаа нэгдэхээс нааш бид хоосон байдлыг байнга мэдрэх болно. Бид ялалттай байж, Христийн үлгэр дуурайллыг даруухнаар дагах нь Түүнд өргөж чадах бидний хамгийн сайн өргөл юм.
Урагшил:
• Христийн оронд өөрөөрөө сайрхаж соригдсон зүйл чинь хаана тохиолдсон бэ?
• Чиний хувьд жинхэнэ даруу байдал гэж юу вэ?
• Та өөрийн дасгал сургуулилт ба амьдралд Бурханд хэрхэн алдрыг өргөх боломжтой вэ?
Энэ төлөвлөгөөний тухай

Христ Итгэлт Тамирчидийн нөхөрлөл 5 өдрийн чимээгүй цаг.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fca.org