Авралын түүх болох Рутын түүхЗагвар

Ruth, A Story Of Redemption

5-с 1 дахь өдөр

Гэрээсээ асар хол

Бурхан таны амьдралд ажлаа хийж байгаад эргэлзэх үе танд гарч байсан уу? Надад ийм үе зөндөө гардаг ба энэ л үедээ би Рут номыг санадаг. Диваажингаас ирэх гайхамшиг эсвэл тэнгэрлэг оролцоог бид эндээс хардаггүй; харин сэргэлт ба үр жимстэйгээр хоёр эмэгтэйг Бурхан удирдах замаар уран чадварлагаар ажлаа хийж буйг нь бид хардаг.

Рут ном Бетлехемд амьдрах гэр бүлийн түүхээр эхэлдэг. Тэр нутагт өлсгөлөн болж байсан хэдий ч тэд талхны өргөө гэдгээрээ олонд танигдсан хотод амьдарч байв. Гэр бүлийн нөхцөл байдлын талаар Рут номыг бичигч бидэнд тийм ч их зүйлийг хэлдэггүй; тэд Моаб руу аялж байгаагаар түүх бараг л тэр даруй эхэлдэг. Анхнаасаа л Моабчууд ёс суртахуунгүй хүмүүсийн нэг байлаа. Гэсэн хэдий ч Елимелех гэр бүлээ талхны өргөөнөөс гэмээр дүүрэн гадаад улс үндэстэн рүү аялан суурьшуулахаар шийдсэн.

Нэгдүгээр бүлэгт тийм ч хол аялаагүй байх үедээ амьдралдаа хэрэгжүүлэхүйц асар чухал зүйлийг бид олдог. Хэцүү үе бидэнтэй нүүр тулах үед хүний ойлголтод эсвэл гарах амар арга замыг сонгоход тулгуурлах биш; Бурханыг болоод Түүний зорилгыг бид эрж хайх ёстой. Елимелех Бурханы хүсэл юу болохыг Түүнээс асуугаагүй, мөн тэр Бурханд найдаагүй. Үүнийхээ оронд, тэр Бурханы хүмүүсийн оршин суух газраас Бурханыг магтах, бусад итгэгчидтэй нөхөрлөх газар огт байхгүй гэм нүгэлтэй нутагт гэр бүлээ суурьшуулав.

Сонирхолтой зүйл гэвэл, Елимелех үхлээс зугтаахаар явсан хэдий ч тэр өөрөө бас түүний хөвгүүд арван жилийн дотор л тэр үхлээр үхэцгээсэн. Түүний ухаалаг бус сонголт нь түүнд сөргөөр нөлөөлөөд зогсоогүй бүхэл бүтэн гэр бүлд нь нөлөөлжээ. Бидний хийх сонголтууд бусдад нөлөөлдөг гэдгийг бид ухаарах ёстой.

Елимелех Бурханы хүслээс гадагш гарсан ба зөвийг буруугаас ялгаж салгах чадвар түүнд үгүй болов. Бурханыг таньж мэдэхгүй Моаб эхнэрүүдийг хөвгүүддээ гэрлэхийг нь мөн итгэгч бус хүнтэй гэрлэх гэрлэлтийг тэр зөвшөөрсөн. Нэг л буруу шийдвэрээр Елимелех гэр бүлээ Бурханаас ирэх зүйлсээс асар холдуулав. Өөрсдийнхөө хамгийн шилдэг гэж бодох зүйлсийг хийхийнхээ оронд Бурханы хүслийг хайх нь бидэнд үнэхээр чухал. Нэг л буруу сонголт асар олон буруу сонголтуудад биднийг хөтлөх болно.

Сайн мэдээ гэвэл, Бурхан сэргээдэг ба Тэр бол сайн Бурхан. Нэг л шийдвэрээр гэр бүл устгагдахыг нь бид хардаггүй. Бурхан эхэлснээ хараахан дуусгаагүй.

Бурханы хүмүүс болохынхоо хувьд Түүний хүслийг таньж мэдэх бас Түүний шүхэр дор амьдрах онцгой боломж бидэнд бий. Бидний амьдралд шуургатай үеүд байдаг. Яг тэр үедээ л бид нэг бол Бурханы хүслийг хайн Түүнд найдах эсвэл өөрсдийнхөө ойлголтод түшиглэн, өөрсдийнхөө шилдэг гэж бодох шийдвэрийг гаргах боломжтой. Эцэстээ, бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө бидний өөрсдийнхөөс хамаагүй дээр байдаг.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth, A Story Of Redemption

Библи дээрх хэдхэн хүмүүстэй бид сэтгэл хөдлөлийнхөө хувьд төстэй байдгийн нэг нь Рут мөн; ядуу зүдүү, Бурханыг өөрийнхөө нэн тэргүүн болгосон бас өөрийнх нь амьдралыг өөрчлөх Түүнийг харж байсан бэлэвсэн гадаад хүн. Хэрэв та хүнд хэцүү асуудлууд дээрээ урам хайж байгаа бол энэ уншлагын төлөвлөгөөг заавал уншаарай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Brittany Rust -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: brittanyrust.com -с үзнэ үү