Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 9 дахь өдөр

Петр урвасныхаа дараа хаачсаныг бид мэдэхгүй. Есүсийг загалмай дээр нас барах үед Түүний хөл дор Есүсийн эх Мариа, болон Иохан нар байсан бөгөөд тэнд Петр байгаагүй. Гэхдээ тэр гэр лүүгээ ийм байдалтайгаар буцаагүй гэдгийг бид мэднэ.

Петрийн хувьд дараагийн хоёр өдрүүд үнэхээр хүнд өнгөрсөн байх гэдгийг бид мэдэж байгаа. Есүсийн баривчлагдсан шөнө өөрийн зан авираасаа болж Петр ирээдүйд юу болох нь тодорхойгүй гүн ангал руу ширтэн байлаа. Бурханы хаанчлалыг байгуулж, Ромчуудыг сүйрүүлнэ хэмээн бодож байсан Хаан зээлсэн булшинд ялзарч байв.

Мэдээж, Тэр байгаагүй.

Ням гарагийн өглөө Есүсийн эх Мариа болон Магдалийн Мариа тэргүүтэй хэсэг бүлэг эмэгтэйчүүдийн гэнэтийн айлчлал Петрийн гашуудалд цэг тавьсан. Тэд үгээ арай ядан хэлж байв. Тэдний хэлсэн үг солиотой юм шиг санагдаж байв. Үгүй ээ, тэдний хэлсэн үг үнэхээр солиотой байв. Есүсийн бие алга болжээ? Үнэхээр байж боломгүй юм. Ромын цэргүүдээр хатуу чанга хамгаалуулсан булш. Хүнд чулуугаар тагласан булшны үүд. Цааш тодруулбал, үхсэн хүний бие дахин амилах боломжгүй. Гэхдээ эмэгтэйчүүд энэ зүйлд нухацтай хандсан. Тэд онцгойлон энэ талаар Петрт мэдэгдсэн. Маркийн бичээст цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу Мариад хандан “Дагалдагч нарт болон Петрт хэл” хэмээн ятгаж буй хэсэг гардаг. (Mарк 16:7).

Мөн Петр. Энэ үгс Петрийг нойрноос нь сэргээж, тэр Армитийн Иосеф хэмээх чинээлэг буянтны Есүсийн биеийг оршуулах гэж мөнгө төлж байсан булш руу гүйв. Петр тэнд очоод эмэгтэйчүүдийн харсан шиг: хоосон булш, өнхрүүлж холдуулсан чулуу, мөн Есүсийг ороосон байсан давууг харсан.

Иоханы бичээс дээр Петрийн түүхийн оргил хэсэг гардаг: Лукийн захидал дээрх Петрийн Есүстэй хамт эхэлсэн аялал, далайн эрэг дээрх үйл явдалтай бараг л төгс таардаг. Эзэн Петртэй хамт гурван жилийн турш гайхамшгийг үйлдсэн нь санамсаргүй хэрэг биш юм: Ямар ч загас баригдаагүй өдөр Есүсийн хэлснээр дурамжхан тороо шидэхэд завь дүүрэн загас барив.

Христ одоо ч гэсэн бүдчин алхах удирдагчдыг хүмүүсийн загасчин болгохоор хайсаар байна. Эндээс бид Бурханы хосгүй, нэг чиглэлтэй хайрыг харж болох юм. Бид Түүнийг орхидог, харин Тэр биднийг орхидоггүй. Бид Түүнийг мартдаг, харин Тэр биднийг мартдаггүй. Бид бусдаас хайрыг эрэлхийлдэг, харин Тэр итгэмжтэй.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт Есүсийн түүхэнд дурдагдахад зохисгүй дүр болох Симон Петрийн амьдралын талаар судлах 10 хоногийн төлөвлөгөөнд нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

Холбоотой төлөвлөгөө унших