Та бол ХайрлагдсанЗагвар

You Are Loved

4-с 2 дахь өдөр

Бурханы Тэвчээртэй Хайр

"Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад, Түүнтэй зүрхэнд нь ярих болно." (Хосеа 2:14)

Намайг 2-р ангид байхад манай ангийн нэг хүү таалагдсан охин нь өөрт нь таалагдсан гэж хэлтэл амьсгаагаа дарна гэж тангарагласан юм. Түүний царай улайхыг хараад айсандаа "За за! Чи надад таалагдаж байна!" гэж хэлсэн боловч энэ "харилцаа" тийм ч удаан үргэлжлээгүй гэж хэлэх нь илүүц биз.

Хосеа номын энэ гайхалтай хэсгээс бид Бурханы хүмүүс бусад бурхдыг дагахаар сонгосон ч Бурхан тэднээс сэтгэлээ холдуулаагүй тухай уншсан. Гэвч Бурхан тэднийг Өөрийг нь хайрлахыг хүчээр албадахын оронд тэднийг өөртөө татаж, эелдгээр ярина гэж хэлдэг бөгөөд энэ нь тэдэнд найдваргүй байх үед нь итгэл найдварыг өгч байв. Бурхан үүгээр дамжуулан хэзээ нэгэн цагт тэд түүнийг "Миний нөхөр" гэж дуудна гэж тунхагладаг. (эш. 16). Энэ бол Христийн амлалт юм. Христийн үхэл ба дахин амилалтаар дамжуулан Бурхан ба бидний хооронд байсан хөшиг зад урагдсан юм. Бид бүрэн дүүрэн уучлагдсан бөгөөд бидний өмнөх алдаа дутагдал, ичгүүр мартагдсан. Бурхан итгэл найдварын хаалгыг өргөн нээсэн бөгөөд Тэр биднээс хайрыг шаарддаг эзэн биш, харин бидэнтэй харилцах харилцаа-г эрэлхийлдэг тэвчээрийн Бурхан гэдгийг бид хардаг. Энэ харилцаа нь бидэнд хүчээр тулгаж байгаа биш, харин Түүний хайрын гүнийг Есүс Христийн цусаар харуулсан учраас бидний хүсэж буй харилцаа юм.

Өнөөдөр, Бурханы тэвчээртэй хайрын талаар эргэцүүлээрэй. Тэр танаас Өөрийг нь хайрла гэж шаарддаггүй бөгөөд харин үргэлж таныг эелдгээр дуудаж, халуун дотноор тэврэн угтахад бэлэн байдаг.

Та залбирахдаа бидний үнэнч Бурханд хайрынх нь төлөө талархаарай. Таныг хайрласны адилаар бусдыг хайрлахад туслахыг Түүнээс хүсээрэй.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

You Are Loved

Бурхан танд хайртай. Та хэн ч байсан, та амьдралынхаа аль ч үед байсан, Бурхан танд хайртай! Бид энэ сард, хайрын баярыг тэмдэглэх үедээ Бурханы таныг хайрлах хайр бусад хайраас илүү агуу гэдгийг мартуузай. Энэхүү дөрвөн өдрийн төлөвлөгөөгөөр өөрийгөө Бурханы хайранд умбуулаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдварын Үгсэд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.woh.org/youversion