Төлөвлөгөөний мэдээлэл

Үнэн гэж юу вэ?Загвар

What Is Truth?

7-с 1 дахь өдөр

Үнэн гэж юу вэ?



Үнэн хаана байна вэ гэж гайхшрах үе танд гарч байсан уу? Хуурамч мэдээ мэдээлэл, эрс тэс үзэл бодлууд хаа сайгүй байх үед аль аль талд үнэний хувилбар, бидний итгэвэл зохих зүйл юу болох талаарх санаа байгаа мэт байдаг. Биднийг тогтмол бөмбөгдөх үнэн гэгдэх баримтуудыг авч үзэх нь цөхөрмөөр, айдас хүрмээр, төөрөгдмөөр санагдаж болох юм.


Ромын захирагч Пилат Есүсийг байцааж байхдаа, энэ үймээнийг мэдэрсний үндсэн дээр эгдүүцсэндээ, "Үнэн гэж юу вэ?" хэмээн асуудаг. 



Үнэнийг ширтэн харж буйгаа тэрээр хараахан ухаараагүй байв. Иохан 14:6-д зам, үнэн, амь хэмээн Есүс тунхагласан болохыг харна уу.  Энэ нь үнэн бол "юу" байгаад зогсохгүй харин "хэн" бэ гэдэг утгыг агуулдаг. Үнэнд нүүр царай, нэр бий бөгөөд тэр нэр нь Есүс юм. 



Өөрийгөө Үнэн гэж Есүс хэрхэн зоригтойгоор тунхаглана вэ? Үнэн гэж эх үүсвэр эсвэл бодит байдалтай байнга нийцэх зүйлийг хэлдэг хэмээн тодорхойлогддог. Иохан 1-р бүлгээс бид дараах зүйлийг уншдаг:



Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Иохан 1:1-2 АБ2013 

Энэ нь юу гэсэн үг вэ? Эхэнд Есүс Бурхантай хамт байсан бөгөөд Тэр бол Бурхан! Тэгэхээр Есүс бол хэнээс, юунаас ч илүүтэйгээр Эх үүсвэртэй байнга нийцдэг учир нь Тэр бол Эх үүсвэр нь Өөрөө аж! Эхэнд Тэр байсан. 



Тэгэхээр Есүстэй үнэн салшгүйгээр холбогдсон учраас хэдэн зүйлийг бид гарцаагүй мэдэж болно. Нэгдүгээрт, үнэн бол хамааралтай зүйл биш. Энэ бол харилцаа юм. Үнэн болох Тэр Нэгэнтэй харилцах харилцаан дээрээ үндэслэн бид юу үнэн болохыг мэддэг гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл, үнэн гэж бидний юу байлгахыг хүсэх тэр зүйл биш, бидний мэдрэмжид эсвэл ямар ч үед соёлын маань юу гэж хэлж буйд үндэслэдэг юм биш. Өөртэйгөө харилцах харилцаанд биднийг урих Есүст үнэн үндэслэдэг. Бид Есүсийг таньж мэдэж болох учраас бид Үнэниг мэдэх боломжтой.



Сорилт: Энэ дэлхийд үнэнийг олж мэдэх хамгийн эхний алхам бол Анхдагч болох Есүстэй харилцах харилцааг тогтоох юм. Өнөөдөр та Түүнтэй харилцах харилцааг эхлүүлэхийн тулд эсвэл харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд ямар алхамыг хийх боломжтой вэ? Энэ асуултад залбирал хэлбэрээр хариулна уу. Дараагийн хэд хоногийн туршид хаа байгаа газарт тань тантай уулзахыг Есүсээс гуйн залбир.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Truth?

Энэ нь миний үнэн үү эсвэл цорын ганц үнэн үү? Энэ хоёр харшилдах үед юу болдог вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн эсэхийг бид яаж мэдэх боломжтой вэ? Үнэн бол хийсвэр ойлголт биш--харин бодит нэгэн болох талаар дараагийн долоо...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна