Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан минь, Та намайг мартчихсан уу?Загвар

God, What About Me?

5-с 3 дахь өдөр

Хүлээж байхдаа 


Хүлээж байхдаа, Хамгийн дээд Бурханы хүүхэд болохынхоо хувьд улирал бүр таны улирал гэдгийг санагтун. Бүх зүйл хүссэнээр минь болох үед л энэ бидний улирал байдаг гэсэн энэ төсөөлөл бол буруу бас хор хөнөөлтэй. 



Давид хонио хариулж байх үед ч энэ нь түүний "улирал" байсан. Иосеф үйлдээгүй гэмт хэргийн төлөө шоронд хоригдож байх үед ч энэ нь бас л түүний "улирал" байсан. 



Хүлээж байхдаа, махан биеэр харвал энэ бидний Бурханд итгэх итгэлийн сорьж байдаг. Учир Түүний хийж байгаа зүйлд итгэхэд бодиттой баримт нотолгоо тэр бүр байдаггүй. Энэ л үедээ бид харагдах зүйлд бус итгэлээрээ амьдардаг болохоо санаарай. Одоогийн нөхцөл байдлынхаа хязгаарлагдмал байдалд бус харин Бурханд итгэх итгэлд суурилан бид шийдвэрээ гаргадаг. Хүлээж байхдаа бид аливаа зүйл хэрхэн болох цаг хугацаа—болон хүслээ мөн—тэр ч бүү хэл зорилгоо Бурханд бууж өгөхөд суралцдаг. Түүний мутарт байх нь хамгийн аюулгүй газар учир нь өнөөдөр, маргааш, дараа жил амьдрах боломжийг зөвхөн Тэр л өгдөг.  



Хүлээх нь юуг бас хэнийг магтдаг болохыг маань илчилдэг. Энэ нь гүн үндэслэсэн айдас, тэр ч бүү хэл нууцлагдсан санаа зовнил итгэл үнэмшлүүдийг маань илчилдэг. Израилчууд амлагдсан газарт хүрэхээр хүлээж байхдаа тэд үүнийг л үнэ цэнтэйд тооцсон байсан учраас агшин зуурын сэтгэл ханамжийн араас тэд хөөцөлдсөн. Зүрхэндээ тэд өөр бусад бурхдыг магтан хүндэлж байсан учраас хүлээн бас аяныг тэсвэрлэхийнхээ оронд боолчлол руугаа эргэн очихыг тэд хүсэцгээв. 



Хүлээлт хэзээ ч үр ашиггүй үрэгддэггүй. Израилчуудаас Бурхан амлалтаа өгөхгүй барьж байсан юм биш—Тэр тэднийг бэлтгэж байлаа. Нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байх үедээ юу руу та эргэдэг вэ? Энэ асуултад өгөх хариулт зүрх сэтгэлийн тан талаарх асар олон зүйлийг илчилдэг. 



Хүлээж байхад маань ирэх зүйлд Бурхан биднийг бэлтгэж байдаг. Өдөр бүр Бурхан бидэнд хандан ярьж байдаг ч хэрэв бид ирээдүйд хэт анхаарлаа хандуулаад биднийг удирдах Нэгэн дээр анхаарлаа хандуулахгүй байх юм бол бид Түүнийг сонсож чаддаггүй. Тийм ч учраас, цаг хугацаа улиран өнгөрөх ч үйлчилдэг хэмээн тунхаглах Нэгэнээс бид чиглүүлгийг хүлээн аваагүй учраас бид яг л эхний өдөр шиг сэтгэлээр унасан бас учраа олоогүй хэвээрээ л байдаг.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

God, What About Me?

Бид амьдралд баян ходоодонд явж байгаа мэт бас өдөр хоног өнгөрөхийн хэрээр харьцуулалтын дуу хоолой улам чангарч энэ бүхний дунд Бурхан хэрхэн ажиллаж буйг харахгүй өнгөрөх нь элбэг байдаг. Ийм л хором мөчид итгэл маань...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид & Эллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://davidnella.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна