Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 4 дахь өдөр

"Урвалт" Урвалт бол зүрх сэтгэлийг шимширүүлэхүйц зүйл. Та урвалттай таарч байсан уу? Тэр үед энэ нь таньд ямар нөлөө үзүүлсэн бэ? Энэ нь одоо ч бас таньд хэрхэн нөлөөлсөөр байгаа вэ? Тэрээр эцсийнхээ өдрүүдэд, Есүс хоёр өөр төрлийн урвалтын цохилтуудыг үзсэн. Иохан 13:21-30, 36-38-р эшлэлүүдийг унш. Эдгээр хоёр тохиолдлууд ямар талаараа адилхан бэ? Эдгээр нь ямар талаараа ялгаатай вэ? Есүс бол тэр чигээрээ хүн байсан бөгөөд Тэрээр жинхэнэ сэтгэл хөдлөлүүдийг мэдэрч байсныг мэдсэнээр, энэ нь Түүнд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ? Матай 27:3-р эшлэл дээр Есүсийг барьж өгсөнийхөө төлөө Иудас гучин мөнгөн зоосыг авсан болохыг бидэнд хэлсэн байдаг. Түүнийг гучин мөнгөн зоосоор худалдсан. Тэрээр мөнгийг буцааж өгөхийг оролдсон боловч, аль хэдийнээ оройтсон байсан, Есүс эрх мэдэлтнүүдэд аль хэдийнхээ тушаагдсан байсан. Есүсийг худалдсаных нь төлөө цочирдохдоо Иудасыг хараад уулга алдах нь амархан. Тэгвэл Петрийг яах вэ? Усан дээгүүр алхан (Матай 14:22-32-р эшлэлүүдийг үз), бас живж байхдаа түүнийг аварсан нь, түүний хайр болон зориулалтыг баталгаажуулж чадаагүй гэж үү? Түүний хөлийг дөнгөж саяхан угаасан Христийг тэр үнэхээр үгүйсгэж чадна гэж үү? Тиймээ. Бид ч үүнээс нэг их дээрдээд байхаар хүмүүс биш. Гэвч бидэнд өгөгдсөн сайн мэдээ байгаа: Ром 8:38-39-р эшлэлүүдийг унш. Та үүн дээр алдаа гаргах боломжгүй. Түүний хайрыг өөрчилөхөд хүргэхүйц таны хийх зүйл гэж нэг ч үгүй. Таны дотор аль хэдийнээ хийсэн Түүний ажлыг өөрчилөхүйц таны хийж чадах зүйл ганц ч үгүй. Таныг Түүнээс тусгаарлахуйц таны хийж чадах зүйл гэж ганц ч байхгүй. Сүүлийн үед хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр бид олон бэрхшээлүүдтэй тулгарч эхлэсэн. Бид үнэхээр аргаа барсан байдалд хүрсэн бөгөөд хүүхдүүдээ хамгийн сайнаар хүмүүжүүлэхэд биднийг удирдаач хэмээн Бурханд хандан гуйж эхлэсэн. Би хэдэн долоо хоногийн өмнөөс нэг зүйлийг хийж эхлэсэн нь өдрийн хоолны савнуудад нь 2 ширхэг зүрхэн хэлбэртэй шоколадыг нэмж хийж эхлэсэн. Уур уцаар болон нулимсаар дүүрэн; гэрээсээ өглөөд цагтаа гарч бас хичээлээсээ хоцрохгүй байх нь бидний асуудал болох нь мэдэгдэхүйц байсан. Сургууль руу орохоос нь өмнө, би өвдөг дээрээ суун, охиныхоо гараас барин түүний чихэнд, "Чиний өдрийн хоолны саван дахь хоёр зүрхэн шоколад чамд юуг санагдуулдаг вэ?" хэмээн шивнэдэг. Одоо тэрээр юуны талаар асууж байгааг минь сайн мэддэг болсон. Ээжийнхээ зүрхийг өршөөл рүү эргүүлэн хайлуулахуйц хөөрхөн инээмсэглэлтэйгээр, тэрээр "Та бас аав надад хайртай бөгөөд үүнийг өөрчилөхөөр юуг ч би хийж чадахгүй." гэж хэлдэг. Таны ямар сонголтуудыг хийсэн болохыг эсвэл ямар урвалтуудтай тулгарч байсныг би мэдэхгүй боловч би дараах зүйлийг сайн мэднэ: Аав Тань таньд хайртай бөгөөд үүнийг өөрчилөх юуг ч та хийж чадахгүй. Бусад хүмүүсийн урвалт таныг шархлуулсан хэвээр байгаа бол, Laura Story-гийн “Blessings” хэмээх дууг сонсоод улмаар түүний үгс шарханд тань гүгэл мэтээр хэрэглэгдэх боломжийг олгоорой. https://www.youtube.com/watch?v=JKPeoPiK9XE
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна