Төлөвлөгөөний мэдээлэл

Шинэ жил, Өөрчлөгдөөгүй БурханЗагвар

New Year, Same God

4-с 2 дахь өдөр

Хүрэх зорилго.


Үнэхээр гайхалтай шинэ жил гарлаа! Би урам зоригоор дүүрэн бөгөөд энэ жилдээ ханцуй шамлан ороход үнэхээр бэлэн байна.


Үнэндээ хүн бүр шинэ жилийг өөр өөрөөр эхлүүлдэг, тиймээс шинэ жил ирэх үед тэдэнд ямар сэтгэгдэл төрдөг, юуг тэд хийдэг мөн ямар нэгэн зүйлд тэд бэлэн байгаа талаар би хэдэн найзаасаа асуув. Тэд иймэрхүү хариултуудыг надад өгсөн:


- "Үнэнийг хэлэхэд, би өөртөө тийм ч олон зорилтуудыг тавьдаггүй учир нь тэр бүртээ би хүрэхгүй гэдгээ би мэддэг хэдий ч хуучин он улирч бас амьд байгаадаа би үнэхээр их талархаж байна."


- "Заримдаа надад сайхан санагддаг, заримдаа би үүнд тийм ч чухал ач холбогдол өгөөд байдаггүй, хуучин он маань хэрхэн өнгөрснөөс л энэ шалтгаалдаг даа. Надад зорилт бий, би барагцаалбал долоон зорилтоос эхэлдэг. "


- "Ихэнхдээ би шинэ жилээ арга зам дотор хүлээдэг, Би юу хүсэж байгаа бас тэр үед надад ямар мэдрэмж төрж байгаад би дүн шинжилгээ хийдэг."


- "Шинэ жил гарах үед хүсэж байгаа бүхнээ биелүүлэх, өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд туслах зуршлуудыг бий болгох хариуцлага надад бий мэт надад санагддаг."


- "Би үүнд тийм ч сайн гэж өөрийгөө бодохгүй байна. Шинэ жил гарчхаад байхад үргэлж л хийдэг зүйлээ би хийсээр байхыг хүсэж байгаа хэвээрээ л байна."


Эдгээр хариултуудын аль нэгтэй та санал нэгдэж байна уу? Хариулт бүрд ижил хүчин зүйл байна: Тэд дор хаяж нэг зорилт тавьсан. Энэ цоо шинэ эхлэлд хандах хандлага чинь ямар байхаас үл хамааран энэ жилээ утга учиртай болгохуйц зорилтыг тавих нь бас чухал шүү. Зорилтууд ямар нэгэн зүйл дээр босгох суурийг босгоход, энэ явцдаа сахилга батыг болоод хариуцлагыг бий болгох бидэнд тусалдаг. Та ямар зүйлийг хийхийг хүсэж байна вэ? Хүрч чадна гэж мэдэх хэдий ч мөн таныг сорихуйц зорилтыг өмнөө тавь.


Бид амьд байгаа л бол өөрчлөх бас сайжруулах боломж бидэнд үргэлж гарах болно тиймээс үүнийг ашиглагтун. Нэг удаа найз минь, өөртөө ямар ч зорилт байхгүй, бүхнийг урсгалаар нь хийх гэж буйгаа надад хэлж билээ. Тэр утга учиртай жилийг өнгөрүүлнэ гэж та бодож байна уу? Ийм боломж үнэхээр түүний хувьд маш бага. Аливаа зүйл зүгээр л нэг тохиолдлоор болдог юм биш бид үүнийг болох боломжийг нь бүрдүүлэх ёстой.


Ямар ч утга учиргүй амьдруулахаар Бурхан таныг энэ дэлхий дээр төрүүлээгүй, Тэр таныг өсөхийг чинь, өөрөө өөрийгөө хөгжүүлэхийг чинь мөн хүссэн зүйлдээ хүрэхийг чинь харахыг хүсдэг. Танд зориулан бэлтгэсэн төлөвлөгөөгөө Тэр маш тодорхой мэддэг. Амьдрал дахь зорилт маань өөрчлөгдөж болох ч Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй, үргэлж биднийг хүчирхэгжүүлэхэд бас Түүний хүслийн дагуух зүйлээ олж авахад маань туслахад бэлэн байдаг.


Үйл ажиллагаа: Энэ жил хүрэхийг хүсэж буй 10 зорилтоо энгийнээс нь хамгийн их ажиллагаа орох хүртэл нь жагсаан бич. Тэдгээртээ хүрэхийн тулд ямар зуршлыг бий болгох хэрэгтэй болохыг тогтоо.


Лесли Рамирез


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, Same God

Шинэ жил гарлаа мөн үүний хамт бидний хүрэхийг хүссэн зорилго, зорилтууд ч бас дагалдан ирсэн. Дэлхий дээрх бүх зүйл өөрчлөгдсөн; хэдий ч ивээгдсэн жилийг бидэнд өгөх чадвартай хамгийн дээд Бурхан маань огтхон ч өөрчлөгд...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Лесли Рамирез Лазарод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://aboutleslierl.web.app/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна