Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой залбирлуудЗагвар

Bold Prayers

7-с 7 дахь өдөр

Илгээгд мөн тусгаарлагд



Та аюултай залбирлын талаарх долоо хоногийн Библи төлөвлөгөөг уншиж байгаа
бол амьдралынхаа аль нэг хэсэгт хүнд байдалд орж байсан байх. Та магадгүй үүнийг хуучны магтуу дууны үгтэй адилтгаж болох юм “Би алдагдсан байсан боловч олдсон” гэж. Тэр таны ичгүүр, гэм нүглээс цэвэрлэн угаасан, мөн Тэр таныг тусгаарлан, сэргээсэн гэдэгт бүх зүрхээрээ итгэж байгаа байх. Та магадгүй “ариусгал” мөн “ариун амьдрал” гэсэн нэр томьёоны утгыг мэддэг байх.



Өчигдөр бид Исаиа 6:8-г уншсан. Өнөөдөр Исаиад Бурханаас үүрэг даалгавар ирэхээс өмнө юу болсныг харцгаая. 1-7 эшлэл дээр Исаиа сүм дотор Эзэнийг болон Түүний тэнгэр элчийг харснаа дүрсэлсэн. Хүлээгээрэй, юу гэнээ? Тийм ээ. Итгэмээргүй юм. Үнэн гэж үү? Исаиа “Хүлээгээрэй, би үүнийг харах эрхгүй. Би бузар уруултай” хэмээн хариу үзүүлсэн. Тэгэхэд нэг тэнгэр элч шатаж буй нүүрс авчран түүний аманд хүргээд одоо чи цэвэр болсон хэмээн хэлсэн. Дараа нь юу болсон гээч? Исаиа 6:8 дээр түүний уруул цэвэрлэгдэж, тусгаарлагдан, ариусгагдсаны дараа Бурхан түүнийг Өөрийн үгийг дамжуулагч элч болгохыг хүссэн. Бид хаашаа явж байгааг харж байна уу? Бид аврагдаж, цэвэрлэгдэж, олдож, тусгаарлагдсан нь ямар нэгэн шалтгаантай. Бурхан биднийг тавиур дээрх цом, тоосонд дарагдсан булан эсвэл зожиг ганцаардсан нэгэн байлгахаар тусгаарлаагүй. Бурхан бидний хүрч чадахгүй газар, хүмүүс рүү илгээхээр тусгаарласан.



Бурхан бидний төлөө юу хийсэн бэ? Тэр таныг Өөрийнхөө ажлыг хийгээсэй гэж хүссэн учраас таныг тусгаарласан гэдгийг мэдэх нь танд ямар санагдаж байна бэ? Аюулгүй амьдралаа ардаа үлдээцгээе. Бурханаас биднийг судлаач, биднийг чөлөөлөөч, биднийг илгээгээч хэмээн гуйцгаая. Бидний дотор Түүний мэдэхгүй зүйл гэж нэг ч байхгүй гэдгийг ойлгоцгооё. Эзэн, Аврагч бидний гэмтсэн-нээлттэй нүдийг анагааж өгөхийг гуйцгаая. Мөн Тэр биднийг тусгаарлаж, илгээх учраас тийнхүү үйлдэцгээе.



Залбирал:Ариун Сүнс минь, би энд байна. Намайг илгээгээч.



[Get more free Dangerous Prayers content.]


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Bold Prayers

Бурхан үргэлж сайн, гэхдээ энэ нь Тэрээр үргэлж аюулгүй байна гэсэн үг биш юм. Life.Church-н энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр намайг судлаач, намайг илгээгээч, намайг чөлөөлөөч гэсэн гурван зоригтой залбирлын талаар ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна