Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой залбирлуудЗагвар

Bold Prayers

7-с 5 дахь өдөр

Хугачигдахыг гуйх нь


Хугачигдахыг гуйх нь үнэндээ егөөтэй санал юм. Энэ нь заан том, саарал болгож өгөөч гэж гуйж байгаатай адил. Та өөрийн харилцаа, бодол, шийдвэр, бүх хэрэгцээгээ хангах чадвараа нэг ажиглавал та аль хэдийн хугачигдсан байгааг ойлгоно. Бид “намайг хугачаач” хэмээн залбирах үед Ариун Сүнс бидний бардам зан хугачигдаж, аль хэдийнээ хугачигдсан гэдгийг бидэнд ойлгоход тусалдаг.


Ихэнх Христитгэгчид авралын талаар бодоход тийм ч хэцүү байдаггүй. Бид гэм нүглийнхээ улмаас унацгаасан. Христ бидэнд мөнх амийг өгөхөөр мөн мөнхийн улсад мөнхийн мөнхөд амьдруулахын тулд энэ дэлхийд ирсэн. Гэсэн хэдий ч бид Есүсийг өөрийн Эзэнээ болгохын төлөө тэмцэлдэж байдаг. Эзэн гэж хэн бэ? Бүрэн эрх мэдэлтэй нэгэн. Бид боолчлолын амлалтгүй авралын амар тайвныг хүсдэг. Гэхдээ, бид Есүсийн авралын амьдралыг, золиос болсон бэлгийг хүлээн авахын тулд бид амьдралаа Түүнд бүрэн даатгах ёстой. Бид аврагчийг сонгоод Эзэнийг алгасаж чадахгүй. Энэ хоёр байхгүй л бол бид бүр мөсөн алдагдана.


Бидний ихэнхэд маань хэрэгтэй байгаа хугачилал бол бид өөрсдийнхөө эзэн байх нь аюултай гэдгийг ойлгох явдал юм. Бид өөрсдийн хүслийг хугачих нь эмнэг морь сургахаас ялгаагүй юм. Өнөөдөр бид Бурханыг эрэн хайхдаа өөрийгөө захирч, бардамналаа хугачихдаа эхлээд Бурхан бидний төлөө хугачигдсан гэдгийг санацгаая. Учир нь Тэр бол бидний аврагч бөгөөд итгэмжит Эзэн. Тэр бидний хугачна гэдэгт итгэх хэрэгтэй учир нь Тэр биднийг бүтээсэн учраас хэрхэн дахин бүтээхээ мэднэ.


Залбирал:Ариун Сүнс минь, би өөрийн амьдралаа хэрхэн удирдахыг хичээж байгааг минь надад харуулж өгөөч. Намайг үнэхээр хугачигдсан гэдгийг ойлгуулж өгөөч. Би Есүсийг миний аврагч мөн Эзэн гэдгийг зүрхнийхээ гүнд ойлгомоор байна. Танаар өөрийн амьдралыг бүрэн бүтэн болгох хүчийг Та надад өгч. Амен.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Bold Prayers

Бурхан үргэлж сайн, гэхдээ энэ нь Тэрээр үргэлж аюулгүй байна гэсэн үг биш юм. Life.Church-н энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр намайг судлаач, намайг илгээгээч, намайг чөлөөлөөч гэсэн гурван зоригтой залбирлын талаар ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна