Төлөвлөгөөний мэдээлэл

Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу?Загвар

Can I Really Overcome Sin and Temptation?

5-с 1 дахь өдөр

Би үнэхээр гэм болон сорилтыг дийлж чадах уу?


1 Самуел 13:14-т эш үзүүлэгч Самуел Израилийн хаан Саулд хандаж, түүний хаанчлал тогтохгүй, учир нь "Эзэн Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон." гэж хэлдэг.



Гэсэн хэдий ч хэдэн арван жилийн дараа, "Эзэний зүрх сэтгэлийн дагуух хүн" маань гэрлэсэн эмэгтэйтэй завхайрч, жирэмсэн болгодог бөгөөд эхнэрээ болгохын тулд нөхрийг нь алах хуйвалдаан зохиодог.



Энэ үйлдэлд, Давид хаан Арван хуулийн есийг нь зөрчсөн:



10: Тэр хөршийнхөө эхнэрт шунасан.



9: Тэр гэм нүглийнхээ талаар худлаа ярьсан.



8: Тэр түүнийг өөрийн болгохоор хулгайлсан.



7: Тэр завхайрсан.



6:Тэр түүний нөхрийг алсан.



5: Тэр эцэг эхээ хүндлээгүй.



2: Тэр Батшебаг шүтээнээ болгосон.



1 ба 3: Тэр Бурханыг болоод түүний нэрийг гутаасан.



Бидний мэдэж байгаагаар—Давид амралтыг өдрийг л сахьжээ.



Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн маань яагаад ийм зүйлийг үйлдсэн юм бол?



Бид яагаад гэм хийдэг вэ? Би сорилтыг хэрхэн ялан дийлэх вэ? Бид ялж чадахгүй бол яах ёстой вэ?



Бид энэ талаар дараагийн дөрвөн өдөрт үзэх болно



Соригдох болно


Есүс Сатаны дайралтыг ялахад, дайсан "тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ" (Лук 4:13). Хэрэв бидний Эзэн сорилттой нүүр тулсан юм бол бид ч мөн адил тулах болно.



Диавол үнэхээр бодит байдаг бөгөөд тэр таныг үзэн яддаг юм. Та бол түүний дайсан. Есүс бидэнд диавол "эхнээсээ алуурчин байсан" ба "худалч бөгөөд худал хуурмагийн эцэг юм" (Иохан 8:44) гэж сануулжээ. Тэр бол "хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг" (1 Петр 5:8). Тэр бидний хүн нэг бүрийг сорьж, хууран мэхэлдэг.



Яагаад гэдгийг эндээс харж болно: "Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биелэлээ олохоороо үхлийг авчирдаг аж" (Иаков 1:15).



Үүнийг тэмдэглээрэй: гэм үргэлж таны явахыг хүсэж байснаас тань хамаагүй холдуулдаг, байхыг хүссэнээс тань хамаагүй удаашруулдаг, төлөх гэж байснаас тань хамаагүй ихийг төлүүлдэг.



Үргэлж.



Давид хаанаас суралц. Муу үр дагаварт хүргэдэг талаар 2 Самуел 12-ыг уншаарай.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Can I Really Overcome Sin and Temptation?

"Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?" гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: "Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Дэнисон Форумд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.denisonforum.org

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна