Төлөвлөгөөний мэдээлэл

Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар

Scaling Leadership with Biblical Wisdom

8-с 8 дахь өдөр

Угаа бас дахин давт



Та үүнийг хийж чадлаа! Манлайллыг Библийн мэргэн ухаанаар сайжруулах нь Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳний эхний долоон өдрийг амжилттай дуусгасанд баяр хүргэе. Хэрэв би үүнийг хийсэн юм бол яагаад дуусгаж чадаагүй билээ? гэж та гайхаж байж болох юм. Энэ маш сайн асуулт бөгөөд өнөөдрийн хичээл бүх хичээл дундаас хамгийн чухал нь байж ч болох юм.



Үүнийг Угаа бас дахин давт гэж нэрлэе. 



Хэрэв та энэ төлөвлөгөөг өдөр бүр уншсан бол зургаан ойлголт, зарчмыг өөртөө шингээсэн байх. Хачирхалтай нь, танд эдгээр бүх ойлголтыг бүрэн боловсруулж эсвэл практик дээр хэрэгжүүлэх цаг хараахан гараагүй. Энэ нь бид бүхний хувьд томоохон сорилтуудын нэг байж болох юм. Бид олон гайхалтай мэдээллүүдийг олж авдаг, гэхдээ шинэ мэдлэг, мэдээлэлд бидний хүссэн өөрчлөлтийг бий болгох шинэ зуршил, дадалд гүн нэвчиж бүтээх цаг үнэхээр байдаггүй. 



Угаа бас дахин давт гэсэн нь ямар учиртай сорилт вэ? Яг одоо та өмнөх зургаан өдрийн аль нэг рүү эргэж хараад танд хамгийн ихээр хүрсэн өдрөө сонгоосой гэж би хүсч байна. Таны сэтгэлд хамгийн их хүрсэн өдрийг сонгоорой. Дараагийн долоо хоногт анхаарлаа хандуулахын тулд эдгээр ойлголтуудын аль нэгийг сонгоорой. Чимээгүй цагийн материалыг дахин уншаад, Бичээст дахин шумбаарай, Библи апп-ын залбирлын жагсаалтад нэг ишлэл хадгална уу. 



Та залбирлын жагсаалтад Бичээсийн гол хэсгийг бас ойлголтоо хадгалсны дараа өдөр бүр энэ талаар тунгаан бодоорой. Дараагийн долоо хоногийн турш угаа бас дахин давтаарай! Таны төлөөх миний залбирал бол жинхэнэ өөрчлөлтийг бүтээх шинэ зуршил, хэв маягийг танаар харуулах явдал юм. 



Тасралтгүй сайжруулалтын талаар Жеймс Клир хэлэхдээ:



Тасралтгүй сайжруулалт гэдгийг тодорхойлцгооё. Тасралтгүй сайжруулалт нь өдөр бүрийн жижиг өөрчлөлт, сайжруулалтыг бүтээх зориулалт бөгөөд эдгээр жижиг сайжруулалтууд нь ямар нэг чухал зүйлд хүргэх болно гэсэн хүлээлт юм.



Өөрийгөө хөгжүүлэх ерөнхий арга бол том зорилго тавьж, зорилгоо аль болох богино хугацаанд биелүүлэхийн тулд том үсрэлт хийхийг оролдох явдал юм. Хэдийгээр энэ нь онолын хувьд сайхан сонсогдож байгаа ч энэ нь ихэвчлэн хүч тамираа барж эсвэл, сэтгэл гонсойлт, бүтэлгүйтлээр төгсдөг. Үүний оронд бид өдөр тутмын энгийн зуршил, зан авираа аажмаар, бага багаар өөрчлөх замаар Тасралтгүй Сайжруулалтад анхаарлаа хандуулах хэрэгтэй.



Угаа бас дахин давт мөн Тасралтгүй Сайжруулалтыг өдөр бүрийнхээ амьдралд хэрэгжүүлэхийг хичээ. Хэрэв та нэг жилийн турш өдөр бүр 1% -иар сайжирвал, жилийн төгсгөл гэхэд 37 дахин сайжрана гээд боддоо.



Манлайллыг Библийн мэргэн ухаанаар сайжруулах төлөвлөгөөг уншсан танд баярлалаа. Энэ танд ашиг тустай байгаасай гэж мөн таныг гэгээрүүлээсэй гэж, мөн таныг илүү сайн удирдагч болохын төлөө би залбирч байна. Хэрэв та миний бичсэн зүйл, миний сурч буй зүйл, миний ерөнхий бодол эргэцүүллийн талаарх мэдээллийг болон долоо хоног тутам имэйл хүлээн авахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу энддарна уу. 


Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Scaling Leadership with Biblical Wisdom

Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Terry Storch-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://terrystorch.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна