Төлөвлөгөөний мэдээлэл

Христ Үхлээс амилсны баярын утга учир юунд оршдог вэ?Загвар

What Is Easter All About?

6-с 2 дахь өдөр

Бүх зүйл муудаж эхлэв



Өнөөдрийн "Эхлэл" номоос уншсанаар та анхны хүмүүсийг Адам, Ева гэж нэрлэж байсныг мэдэх болно. Бурхан тэдэнд эрх чөлөөгөөр дүүрэн дэлхий ертөнцийг, мөн тэдний хийж болохгүй нэг зүйлийг өгсөн. Яагаад Тэр үүнийг хийсэн бэ? Энэ нь хэрэв тэд хүсвэл Бурханаас холдох боломжтой байсан. Тэр тэдэнд хэрэв тэд хол явахыг сонговол ямар үр дагавар авч ирэх талаар ч бас хэлсэн: тэр нь үхэл.
Яагаад? Бурхан бол амьдрал, тийм учраас Түүнээс өөр, ямар ч амьдрал олдохгүй. Яг л ийм байна.



Тэгвэл Бурхан яагаад хүмүүсийг сонгох чадвартай бүтээсэн юм бэ-тэр нь бид зөвийг бус бурууг сонгож чадна гэсэн үг байсан ч гэсэн?



Бурхан бидэнд сонголт өгсөн. Хайр хэзээ ч өөрийгөө албаддаггүй. Бурхан бол хайр. Иаковын номд сайн сайхан бүхэн Түүнээс урсдаг гэж хэлдэг. Хэрвээ бид хүсвэл-Тэр биднийг Өөртэй нь үүрд сайхан нөхөрлөж байхаар бүтээсэн. Гэхдээ бид үүнийг будлиулсан.



Спойлерийн сэрэмжлүүлэг: Адам Ева хоёр хийх ёсгүй байсан зүйлээ хийхээр сонгосон. Үүнийхээ үр дүнд тэд анх удаа ичиж байгаагаа мэдэрсэн. Бурхан тэднийг хэзээ ч ийм зүйл мэдрүүлэхийг хүсээгүй, гэхдээ нүгэл нь үүнийг хийдэг. Энэ нь бидний баяр хөөр болон эрх чөлөөнд үхлийг авч ирдэг. Бас өвтгөдөг. Энэ бол өөрсдөдөө, бие биедээ мөн манай гарагт хохирол учруулах шалтгаан болдог. Бидний гэм нүгэл, Бурханы зөв гэж хэлсэн зүйлээс холдсон нь дэлхийд үхлийг авч ирсэн явдал юм.



Өнөөдөр Жэйсон өөрт тохиолдсон түүхээсээ бага зэрэг хуваалцах болно. Тэр таныг дуртай зүйлээсээ тасарсан гэдгээ мэдэхэд ямар мэдрэмж төрдөг тухай өөр нэг зургийг тайлбарлах болно.




Хөөрхий 6 настай бяцхан Жейсон үхлийн учруулсан хохирлын тухай анхны ойлголтоо мэдэрсэн. Та ойр дотны хүнээ алдаж байсан уу? Ийм төрлийн гашуудал нь бидний амьдралыг тэр чигээр нь өөрчилдөг. Бурхан үүнд дургүй. Тэр хүмүүст Түүнтэй хуваалцахын тулд энэ сайхан ертөнцийг бүтээсэн.



Бид Түүний төлөвлөгөөг маш их мушгин гуйвуулж, тайлж чадахгүй болсныг Бурхан харсан. Тэр бүгдийг засахаар хэн нэгнийг илгээх гэж байгаа тухайгаа эш үзүүлэгчдээр дамжуулан дэлхий даяар тарааж эхэлсэн. Христ Үхлээс амилсны баяр ойртож байна! Та маргааш энэ талаар дэлгэрэнгүй унших болно.



Өөрөөсөө асуух:Хэрэв би робот бүтээж мөн надад хайртай эсэхийг асуух болгонд "тийм" гэж хэлэхээр программчилсан бол тэр надад үнэхээр хайртай гэсэн үг үү? Робот та хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

/

Залбирах: Бурхан минь, Таныг хайрлах сонголтыг бидэнд олгосонд баярлалаа. Хэдийгээр бид Таныг хайрлах ёстой ч гэсэн-Та биднийг хайрлах ёстой гэж албаддаггүйн төлөө талархъя. Бидэнд санаа тавьдагт баярлалаа! Энэ гайхалтай хайрыг тань ойлгоход заримдаа үнэхээр хэцүү байдаг. Амьдралдаа өдөр бүр Та болон Таны хайрын талаар илүү ихийг ойлгоход минь туслаач. Есүсийн нэрээр, Амен.




Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Easter All About?

Хүн өөрийнхөө үхлийг нэгэнтээ зөгнөжээ. Тэр зөвхөн гурван өдөр үхсэн байхаа ч бас зөгнөсөн. Түүний зөв байсан! Есүсийн үхэл болоод амилалт нь Дахин амилсан баярын түүхийн гайхалтай үнэн мөн. Христэд итгэгчид энэ өдрийг б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна