Төлөвлөгөөний мэдээлэл

Тодорхойгүй нөхцөл байдалд ч тодорхой байхЗагвар

Certainty In Times Of Uncertainty

5-с 2 дахь өдөр

Өнөөгийн дижитал эрин үед мэдээлэл өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хурдтайгаар бидэнд хүрэх болжээ.



Хүссэн зүйлээ та Гүүглээс хайж, тэр сэдвийн талаар хэдэн долоо хоног унших ч боломжтой. Маузныхаа товшилтоор л эсвэл гараараа товшоод л ямар ч зүйлийн талаар, суръя гэсэн бүхнээ сурах боломжтой болсон. Энэ нь амьдарч буй эрин үеийн маань эерэг тал нь байх ёстой хэдий ч энэ нь дандаа ийм байдаггүй. Хангалттай мэдээлэл нь хангалттай буруу мэдээллийн хамт ирдэг. Асар их сенсац дэгдээсэн мэдээний аль нь үнэн аль нь худлыг ялгах аргагүй болдог.



Та бидний адил үнэнийг эрэлхийлээгүй сэтгүүлчид болон мэдээний агентлагуудаар баримт ба үзэл бодлын хоорондох чиг шугам нь сааралтсан.



Тэд зүгээр л хандалт авахыг хүсдэг.



Хүмүүс айдаст автаад ирэх үедээ мэдээ рүү эргэх болно. Тэд айж буй зүйлээсээ тайвшруулагдахыг эсвэл үймрүүлэгдэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч бид хүний хэлсэн үгийг баримт болгох нь элбэг байдаг. Уншиж бас сонсож буй зүйлээ энэ эх сурвалж нь буруу байх боломжтой гэж огт бодолгүйгээр бичсэн эсвэл бидэнд хэлсэн зүйлс бодит үнэн гэж таамагладаг.



Есүс Христ бидний гэмийн төлөө нас барсан гэдэг бол цорын ганц ҮНЭН. Бурхан эхэнд бас төгсгөлд байсаар байх болно гэдэг бидний мэдэх цорын ганц үнэн нь баримтаар нотлогдсон, эш татагдсан, эх сурвалж нь тодорхой. Бүх хүмүүст нээлттэй. Тэр зохиогч бас засварлагч бас Түүний Үг бүхний шийдэл. Сенсац дэгдээхүйц зүйл нэг ч үгүй. Бурханаар илчлэгдээгүй үнэн гэж үгүй.



Мэдээ уншихаа боль гэж би танд хэлж байгаа юм биш. Эргэн тойрныхондоо итгэхээ боль гэж хэлж байгаа юм биш. Юу бичигдсэн, тэмдэглэгдсэн байгаагаас үл хамааран Бурхан аль хэдийнээ мэддэг гэдгийг би танд хэлж байгаа юм. Бусдын үйлдлээс болж танд зориулсан Бурханы төлөвлөгөө өөрчлөгддөггүй. Бурханы төлөвлөгөө гуйваж дайвдаггүй бөгөөд эргэн тойронд маань болж буй зүйлсээс хамаардаггүй.



Тодорхойгүй үед Бурхан бол тодорхой байдаг Нэгэн. Төлөвлөгөө маань бүтэлгүйтэн бас өөрчлөгдөж болох ч бидэнд зориулсан Эзэний төлөвлөгөө биелэлээ олох болно.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Certainty In Times Of Uncertainty

Биднийг тодорхойгүй байдалд байх үед Бурхан тодорхой байдаг Нэгэн! Давид Виллагийн ямар нэгэн илүү агуу зүйлд хүрэхийн тулд тодорхойгүй байдал болон сөрөг байдлын цаадахыг харах тухай түүний хамгийн сүүлийн үеийн Уншлагы...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://davidvilla.me

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна