Шинэ Гэрээг 90 хоногтЗагвар

The New Testament in 90 Days

90-с 15 дахь өдөр

Лук номын удиртгал

Сайн мэдээний номуудыг бичсэн хүмүүсээс иудей биш ганцхан хүн нь Лук байв. Тэр грек, харийн итгэгч бас эмч хүн байлаа. Тэр Есүсийн 12 дагалдагчдын нэг нь байгаагүй хэдий ч Элч Паулын найз байжээ. Тэр энэ номыг Ромоос, магадгүй МЭ 60 оны үед, ялангуяа Ромын түшмэл Теофилд хандаж бичсэн байна. 

Лук итгэлд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үнэ цэнтэй үүргийг онцлон тэмдэглэжээ. Лукын бичсэн сайн мэдээний ном нь сайн мэдээний дөрвөн ном болон Шинэ Гэрээн дэх хамгийн урт ном нь аж. Тэр үүнийг гайхалтай детальчилсан байдалтайгаар бичжээ. Лук Иудей, харийнхантай болон Паултай асар их цагийг хамт өнгөрүүлжээ. Лук номын үргэлжлэл нь Үйлс ном аж.

Энэ төлөвлөгөөний тухай

The New Testament in 90 Days

Дараагийн 90 хоногийн туршид Шинэ Гэрээний 260 бүлгээр хийх аялал. Сайнмэдээний номууд болох Матай, Марк, Лук, Иоханаас эхлэн хамгийн сүүлийн ном болох Илчлэл хүртэлх номууд дээр гардаг, бидний Аврагчаар өөрчлөгдсөн хүмүүсийн сургаалаар дамжуулан Бурхан танд хандан ярих болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.