Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: ЗорилгоЗагвар

Living Changed: Purpose

5-с 2 дахь өдөр

Бурханаас ирсэн бэлгүүд



Амьдралын тань хэсэг бүр хоорондоо хэрхэн тохирч нийцэж байгааг та бодож үзсэн үү? Та үүнийг ухаарсан эсэхээс үл хамааран Бурхан таныг зорилгод тань бэлтгэхийн тулд таны замд тодорхой зүйлсийг тавьж, өөр өөр ур чадварыг суулгах боломжийг олгосон байдаг. 



30 хүрээд, багийн хөгжөөн дэмжигч удирдагч байсан жилүүдээ эргэн дурсахдаа, энэ нь миний нас биед хүрсэн амьдралтай хэрхэн холбогдож байгааг хараад гайхаж байснаа би санаж байна. Цэцэрлэгээс эхлээд ахлах сургуулийн төгсөх жил хүртэл 13 жилийн турш би сургуулиа хөгжөөн дэмжиж, урам зоригтойгоор тэмцээнүүдийг удирдаж байсан. Насанд хүрсэн хүний ​​хувьд Бурхан надад ийм туршлагуудыг өгсөн шалтгааныг олж харж чадаагүй. 



Түүнээс хойш удалгүй би нэг чуулга уулзалтад оролцож, хэсэг эмэгтэйчүүд бусдыг Христ рүү хөтлөх талаар чин сэтгэлээсээ ярьж байхыг сонссон. Би дотроо "Би хэзээ нэгэн цагт үүнийг хиймээр байна" гэж бодсон. Яг тэр үед Бурхан цэгүүдийг надад холбож өгөв. Хөгжөөн дэмжигчийнхээ ачаар би олон хүмүүсийн өмнө тайван байж, тэдний анхаарлыг татах чадвартай байв. Энэ бүх жилүүдэд Бурхан надад зориулж бүтээсэн дүрдээ намайг бэлтгэж байсан байв.



Таны амьдралын туршлага бүр таныг өвөрмөц болгодог. Бурханы танд өгсөн төрөлхийн авьяас чадвар, танд олдсон янз бүрийн боломжууд болон олж авсан ур чадвараа бодоод үз дээ. Та хаана өсөж, хаагуур аялж, юу сурснаа бодоорой. Магадгүй та өөр өөр соёлыг мэдэж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүстэй харьцаж чаддаг, эсвэл хүмүүст урам зориг өгч, хүмүүсийг хөдөлгөн, үйлдэлд хүргэдэг урлагийн бүтээл туурвидаг байж болох юм.Таны амьдралд тохиолдсон янз бүрийн туршлага нь дангаараа зохилдлогогүй мэт санагдаж болох ч эдгээр бүгд нийлэх үед, Бурханыг алдаршуулахад хэрэглэх зорилго бүхий зүйл рүү хөтөлж байгаа байж болох юм. 



Үүнийг бид ард түмнээ үй олноор хоморголон устгахаас аврах онцгой байр суурьтай Еврей эмэгтэйн түүхийг өгүүлдэг Естер номоос харж болно. Персийн хааны эхнэр, хатан хаан байсан ч тэрээр өөрийгөө Бурханы төлөвлөгөөнд бусдаас онцгой, чухал гэж үзээгүй. Тэр зүгээр л амьд үлдэхийн тулд чадах бүхнээ хийж байсан. Гэвч тэр хэн байсан, хаана амьдарч байсан, амьдарч байсан цаг хугацаа, хэнд нөлөөлсөн, Бурханы өгсөн мэргэн ухаан зэргээс шалтгаалан Израильчуудыг үхлээс аврахын тулд Бурханд хэрэглэгдсэн юм.



Бурхан танд онцгой ур чадвар, авьяас, боловсрол, санхүүгийн эрх мэдэл, байр суурь, нөлөөллийг өгсөн гэдэгт эргэлзэх зүйл алга. Та үүнийг хэрхэн ашиглах бол гэдэг л байна. Та Бурханы ажлыг хийхийн тулд бүтэн цагийн үйлчлэлтэй байх албагүй. Та Бурханы төлөө бизнестээ эсвэл гэртээ, цөөн хүнтэй юм уу эсвэл олон хүнтэй ч ажиллаж болно. Ихэнх маань алдартай хүн болдоггүй ч, бид бүгдээрээ нөлөөллийн хүрээтэй байдаг, тэр хүрээндээ хүмүүст нөлөөлөхөд хэрэгтэй онцгой бэлгүүдтэй байдаг. Түүний зорилгод хүрэхийн тулд эдгээр зүйлс таныг хэрхэн хүчирхэгжүүлж байгаа талаар илчлэхийг Бурханаас асуун гуйгаарай.



Бурхан минь, надад өгсөн бүх зүйлд болон амьдралын минь замд олгосон бүх боломжийн төлөө Тандаа талархъя. Намайг онцгой байлгахаар надад өгөгдсөн бүх нөөц бололцоо, хүч чадал, зан чанар, сурсан зүйлс, нөлөөллийг харуулж өгөөч. Миний амьдрал дахь Таны зорилгыг харуулах тэдгээр зүйлс хэрхэн нэгтгэж тодорхой цэгт хүргэхийг илчилж өгөөч. Таны Хаанчлалын төлөө миний туулж өнгөрүүлсэн болгоныг хэрэглэхийг би хүсэж байна. Танд алдар ба хүндэтгэлийг авчрахад надад туслаач. Есүсийн нэрээр, амен.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Purpose

Бурхан надаар юу хийлгэхээр бүтээсэн юм бол гэж та бодож байсан уу, эсвэл яагаад ийм юм үзүүлж туулуулж байгаа талаар Түүнээс асууж байсан уу? Зөвхөн танд зориулсан үүргийн төлөө та онцгойгоор бүтээгдсэн. Хэдийгээр та тө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Changed Women’s Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна