Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр Загвар

Залбирлын хөтөч
1 Тессалоник 1:9-10
Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж, Түүний үхлээс амилуулсан Есүс, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх Хүү нь тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлэв.
Залбирал:
Ааваа, _______________________ бие махбодын болон сүнслэг хуурамч шүтээнүүдээсээ эргэн Аврагч Эзэнээ хэмээн Есүс рүү эргэх болтугай хэмээн би залбиран гуйж байна. _______________________ сайнмэдээг жинхэнэ гэмших сэтгэл болоод итгэлтэйгээр хүлээн авах болтугай. Муу ёрын сүнсний хүч, эд хөрөнгө, амжилт, алдар хүнд, шунал, махан биеийн хүслийн хүчийг Ариун Сүнсний хүчээр ялан дийлэх болтугай гэж би залбиран гуйж байна. _______________________-г Та Өөрийнхөө алдрын төлөө уур хилэнг хүртэхээс аварч өгөөч.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.
More
Холбоотой төлөвлөгөө

Миний бизнес Бурханых

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

ГЭРЛЭЛТ

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Хүлээлт
