Төлөвлөгөөний мэдээлэл

Аюултай залбиралЗагвар

Dangerous Prayers

7-с 3 дахь өдөр

Намайг судлаач



Та өмнө нь хэзээ ч залбирч байгаагүйгээрээ залбирч үзмээр байна уу?



Бүх зүрх, бүх сүнс, бүх оюун бодол, бүхий л оршихуйгаараа залбирахыг хүсэж байна уу? Аюултай залбирлаар залбирч эхэлбэл та болон таны эргэн тойрныхны амьдралд юу болох бол?



Та үүнийг олж мэдэхээр зориглохыг хүсэж байна уу?



Саул хаан Давидыг урвасан хэмээн худал гүтгэж, түүний аминд халдахаар хэд хэдэн удаа бүхэл бүтэн цэргийн хүчээ илгээжээ. Давид бүхий л зүрхээрээ Бурханд таалагдахыг хүсэж байлаа. Хааныг хамгаалж бас түүнд хүндлэл үзүүлэхийн тулд уур хилэнгийнхээ эсрэг тэр тэмцсэн. Гэсэн хэдий ч өөрийнх нь сэдэл үргэлж төгс бус байдгийг мэдэж байсан учраас Давид зүрх сэтгэлдээ Эзэний өмнө бууж өгөөд, чин сэтгэлийн, илэн далангүй, аюултай залбирлаар залбирчээ. Бүхий л талаар Бурханыг хүндлэхийг хүссэндээ Давид, "Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган, бодлуудыг минь мэдээч. Миний дотор хөнөөлт зам буй эсэхийг харж, Мөнхийн замаар намайг удирдаач!" (Дуулал 139:23-24).



Энэ бол залбирахад хэцүү залбирал байгаад зогсохгүй үүнийг амьдралдаа хэрэгжүүлэн, үүний дагуу амьдрах нь залбирахаасаа ч илүү хэцүү аж. Учир нь, ингэж залбирах зүрх зориг танд байхаас гадна үүний хариулт болгон Бурханы танд харуулах зүйлийн дагуу амьдрах зоригоо та дасгалжуулах хэрэгтэй болдог. Тэгэхээр та үнэхээр хүсээгүй л бол залбирах хэрэггүй.



Урьдчилан сануулахад, энэ залбирал таныг яллах, таныг засах, таны амьдралыг дахин чиглүүлэх, өөрийгөө харах харааг тань өөрчлөх, бусад хүмүүс таныг харах харааг ч бас өөрчлөх чадамжтай шүү.



Магадгүй та энэ бол тийм ч том асуудал биш гэж бодсон хэвээр байж болох юм. Тэр миний дотор байгаа бүхий л зүйлийг аль хэдийнээ мэддэг атал яагаад Бурханаас зүрхийг минь мэдээч гэж гуйх ёстой вэ гэж та гайхширч байж болох юм. Та зүрхэндээ юу байгааг мэддэг.



Бурхан таны зүрхэнд юу байгааг Тэр мэддэг. Тэгэхээр яагаад ийм тодорхой зүйлийг гуйх хэрэгтэй гэж?



Эндээс л төвөгтэй зүйл эхэлж байгаа юм. Өнгөцхөн харахад бид өөрсдийнхөө зүрхийг мэддэг мэт санагддаг. Тийм биш гэж үү?Сэдэл минь юу болохыг би мэддэг. Юу хамгийн чухал болохыг би мэддэг. Хийдэг зүйлээ яагаад хийдэг болохоо ч би мэддэг. Үүнээс гадна та өөртөө, Би сайхан сэтгэлтэй. Би бусдыг шархлуулахыг хүсдэггүй. Би зөв зүйлийг л хийхийг хүсдэг. Миний зүрх бол цайлган цагаан. Би залбирч байгаа биш гэж үү? гэж хэлж байж болох юм.



Гэвч Бурханы Үг үүний яг эсрэгийг илчилдэг. Үүнийг анх удаа сонсоод та цочирдож болох хэдий ч голыг нь олсон үнэнийг Иеремиа бидэнд хэлсэн. Иеремиа бол Леви тахилчийн хүү бөгөөд МЭӨ 650 оны үед төржээ. Иосиа хааны хаанчлалын үед, Израиль болон харь үндэстнүүдэд Бурханы Үгийг түгээлгэхээр Бурхан энэ залуу эш үзүүлэгчийг сонгожээ. Миний болон бусад бүх хүний зүрхийг хуурмаг гэж Иеремиа маш тодорхой хэлсэн. Үнэн хэрэгтээ, зүрх зүгээр л хуурмаг байгаад зогсохгүй мөн бүхий л талаараа сул дорой, гэмтэй аж. Эш үзүүлэгч хэлэхдээ, "Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ? " (Иеремиа 17:9 АБ2013) гэсэн.



Христгүйгээр таны зүрх бол хуурамч. Бид Есүс рүү ойртох тусмаа алдаа дутагдалтайгаа илүү их нүүр тулдаг. Бардам зан. Амин хувиа хичээх байдал. Шунал тачаал. Донтолт. Шүүмжлэгч сүнс. 



Энэ аюултай залбирлаар залбирах нь Бурхантай харилцах харилцааны сувгийг нээх болно. Миний төлөө ямар нэгэн зүйл хийгээч гэж Бурханаас гуйхынхаа оронд, миний дотор байгаа зүйлийг илчилж өгөөч гэж Түүнээс гуй. Бурхан үнэнийг тань илчилсэн даруйд та өөрчлөхгүй байж болох хэдий ч энэ нь сүнсний хэрэгцээгээ олж харан, амьдралаа дахин чиглүүлэхэд тань туслах болно.



Ийм ч учраас Давидын энэ залбирал нь үнэхээр аюултай залбирал аж.



"Зүрхийг минь мэдээч, Эзээн."


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dangerous Prayers

Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Churc...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна