Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдсан мөрөөдлүүдЗагвар

Dreams Redeemed

7-с 5 дахь өдөр


Нэгэн гайхалтай бямба гарагийн өглөө, би 3 настай бяцхан охиноо амар тайван унтаж байхыг харж байлаа. Түүнийг сэрэхийг би тэсэн ядан хүлээж байлаа, яагаад гэвэл би түүний дуртай өглөөний цайг бэлдээд, дараа кино үзэж мөхөөлдөс идэхээр гарахаар төлөвлөсөн байлаа.   


Түүний духан дээрх үсийг зөөлөн илээд, хацрыг нь илж эхлэв. Тэгээд чихэнд нь “Бяцхан нойрмог үр минь сэрээрэй,” гэж шивнэв.


Гэнэт, тэр уурлаж гар хөлөө савж эхлэв. “Үгүй эээээээээ! Би сэрмээргүй байна,” гэж хашхирч эхлэв. Сахиусан тэнгэрийнх шиг бяцхан хөөрхөн царайгаа барайлган хөмсөг зангидаж, царай нь яг л манжин шиг өнгөтэй болоод ирэв. 


Миний зүрх шимшрэв. Түүнийг ямар их уцаарлаж байгааг хараад, түүнд зориулан төлөвлөж байсан хөгжилтэй өдрийг өнгөрүүлж чадахгүй болсондоо би маш их сэтгэлээр унав. 


Миний охин орон дээрээ унтаж байсан яг тэр байрандаа үлдэхийг хүсэв. Тэр зүүд, нойрондоо сайхан байв. Түүний гаргасан авир ямар нэгэн гайхалтай зүйлийг алдахад хүргэсэн юм. Би түүнийг ийм зан гаргаж байхад нь шагнаж байгаа юм шиг яасан ч цуг авч гарахгүй байсан. Хэрвээ тэр намайг өөрт нь зориулж гайхалтай зүйлсийг төлөвлөснийг мэдсэн бол арай өөр зан гаргах байсан болов уу? Хэрвээ тэр миний төлөвлөгөөнд итгэсэн бол, хэрвээ тэр надад итгэсэн бол, тэр арай өөр хариу үйлдэл үзүүлэх байсан болов уу? 


Хэзээ нэгэн цагт би өөрийн байгаа байрандаа тав тухыг мэдрээд Бурханы надад зориулж бэлдсэн зүйлээс татгалзсан удаа байгаа болов уу гэж би бодож эхлэв. Өөрийн хүсэж буй зүйлдээ хэтэрхий анхаарах. 


Заримдаа, бид өөрийн хүсэж байгааг л хүсэж, үүнийг өөрт хэрэгтэй зүйлсээ гэж боддог. Гэхдээ бид үнэхээр Бурхан бол сайн, Түүний төлөвлөгөө хамгийн гайхалтай гэдэгт итгэдэг бол бид Түүнийг сонсох болно. Бурханы хүсэл бидний төлөвлөгөөг алдагдуулж, биднийг тухтай байдлаас маань гаргах байсан ч—бид Түүнийг дагана. Энэ нь биднийг хойш татдаг зарим харилцааг тасалж, зуршлаа больж, өвдөлтийг хаях цаг болсон гэсэн утгатай байх үед ч Түүнийг дагана.   


Итгэх нь итгэлийн үндэс суурь юм—Бурханд итгэх итгэл нь хэдий бид ойлгохгүй байгаа ч Түүний төлөвлөгөөнд итгэх юм. Энэ бол бидний амьдралд Бурханы өгсөн мөрөөдлүүдийн суурь нь юм. Миний хувьд амьдрал тэр чигээрээ нурж унаад байгаа юм шиг мэдрэмж төрж байсан тэр үед Бурханд итгэх итгэл нь надад зогсох бат бөх газрыг өгсөн. 


"Хонгор минь сэрээрэй. Нүдээ нээгээрэй. Надтай хамт явах уу. Би чамд зориулж маш гоё зүйлс төлөвлөсөн байгаа. Чамд зориулж миний төлөвлөсөн зүйлийг үзэхийн тулд чи эндээ үлдэж болохгүй шүү. Явах цаг боллоо хайрт минь." 


Бурхан та биднийг бидний төсөөлж чадахаас ч илүү гайхалтай төлөвлөгөөнд урьж байгаа гэдэгт би итгэж байна. Тэр гайхалтай төлөвлөгөөнд нь бидний бүх алдсан болон хулгайлуулсан зүйлсийг нөхөж өгөх ч орсон байгаа. Асуулт нь, Түүнийг дагах хангалттай итгэл бидэнд байна уу?  


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Dreams Redeemed

Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг бай...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Хармони Гриллод (Би бол үнэт эрдэнэс) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://harmonygrillo.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна