Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийг дагах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?Загвар

What Does It Mean to Follow Jesus?

3-с 2 дахь өдөр

Тэр өсөж, Би буурна



Хэрэв би Бурханы өмнө бууж өгвөл, бүх зүйлс сайхан болно. Аюулд орсон мэт байсан ч Түүний мутар байх нь надад аюулгүй. Түүнийг би тавьж явуулахгүй! — Элизабет Эллиот 



Бууж өгөх.



Энэ үг маш олон сөрөг утга агуулдаг. Дайн тулааны хувьд бууж өгөх гэдэг нь тухайн хүн эсвэл бүлэг хүмүүст дийлэгдэхийг хэлдэг. Хэдийгээр энэ нь түүний жинхэнэ тодорхойлолт боловч үүнээс илүү утга бий. Бууж өгөх гэдэг нь мөн "бүрэн дүүрэн бууж өгөх эсвэл онцгойлон хэн нэгний тааллаас гарахыг зөвшөөрөх” 



Бид Есүсийн өмнө бууж өгөх үед Түүний зорилгын төлөө хүслээсээ татгалзах чадвартай байх хэрэгтэй. Бид Түүний мөнхийн тоглоомын төлөвлөгөөний нэг хэсэг болон сонгогдсон. Иеремиа 29:11 ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд гэсэн.



Гэвч бид Есүсийг дагахдаа үе үе өөрсдийн төлөвлөгөөгөөр явах гэж оролддог. Бидний хязгаарлагдмал зөн хараа, мэргэн ухаан маань Бурханы хязгааргүй, найдвартай төлөвлөгөөнөөс давна гэж итгэдэг учраас бид бууж өгөхийг хүсдэггүй. Бидний бүрэн бууж өгөх маань нэг асуулт дээр тулдаг:



Надаас хэр их зүйл шаардах бол?



Хариулт нь маш энгийн. Бүгдийг.



Марк 8:34-35, Хэрэв хэн нэгэн Есүсийг дагахыг хүсвэл, өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрэх хэрэгтэй. Марк 8 бүлэг дээр гарч байгаа "Үгүйсгэх" гэсэн Грек үг нь aparneomai, энэ нь "өөрийгөө мартаж, сонирхлоо гээх" гэсэн утгатай. Дээрх хоёр эшлэлийг дүгнэвэл: өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө үхүүлэх. 



Есүст бууж өгнө гэдэг нь хувиа хичээсэн дур хүслээ хойш тавьж, Түүнд биднээр дамжуулан амьдрах боломжийг олгоно гэсэн үг. Энэ нь бид ойлгож чадахгүй байсан ч Түүний алдаагүй төлөвлөгөөнд итгэхийг сонгох явдал юм. Бидний мөнхийн баяр баясгалан нь түр зуурын таашаалаас илүү чухал гэдэгт итгэ.



Дараагийн асуултыг бид өөрсдөөсөө асуудаггүй, гэхдээ асуух хэрэгтэй. Есүст бүрэн бууж өгсөн амьдрал юугаар дүүргэгдэх вэ? Хариулт нь мөн адил. Бүх зүйлээр. 



Бурханааc ирж буй бүх сүнслэг ерөөлүүд нь бид дэлхий дээрх хүмүүний төлөвлөгөөний дагуу явахаа болих үед ирдэг. Тиймээ, бид гай зовлонтой тулгарах болно. Хүнд дарамт ачаануудыг нуруундаа үүрэх болно. Хэцүү зүйлстэй бид нүүр тулсаар байх болно. Гэхдээ энэ бүгдийг бид даван туулж чадна...



Туулж баршгүй Түүний амар тайван.

Үгээр хэлшгүй Түүний баяр хөөр.

Тайлбарлашгүй Түүний эрх чөлөө.

Гайхамшигтай Түүний хайр.

Өгөөмөр Түүний өршөөл.

Хүртэх эрхгүй Түүний нигүүлсэл.

Тайтгаруулагч Түүний оршихуй.

Урамшуулах Түүний мэргэн ухаан. 



Учир бид өөрсдийн оронд орчлон ертөнцийг бүтээсэн Бурханы төлөвлөгөөнд итгэсэн. 



Тиймээс, бид Есүсийг дагахыг хүсвэл, хэн биднийг удирдаж байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Есүс удирдаж байна уу? эсвэл бид өөрсдөө юу? Бид Есүсийг сонгоод байна уу? Өөрсдийгөө сонгоод байна уу? Үүний учрыг олох төвөгтэй зүйл биш. Есүсийг дагана гэдэг Тэр өсөж, бид буурах юм. 



Бодрол




  • Өөрийн амьдралын тухай бодоод та өөрийнхөөрөө явж байна уу, эсвэл бүх зүйл дээрээ Бурханыг хайж байна уу? Өнөөдөр энэ талаар бодоорой. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

What Does It Mean to Follow Jesus?

Хэзээ нэгэн цагт та Есүсийг жинхэнэ утгаар нь дагана гэдэг нь юу гэсэн үг болох талаар эргэцүүлж байсан бол та ганцаараа биш. Бид үүнийг илүү хэцүү болгох хандлагатай байдаг. Энэхүү богино төлөвлөгөөгөөр дамжуулан Есүс д...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна