Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнсний үр жимс Загвар

The Fruit Of The Spirit

6-с 3 дахь өдөр

Хайр, баяр хөөр ба амар тайван



Бурхантай амьдрах нь хүнд хэцүү байдлаас чөлөөлдөггүй, харин хүнд хэцүү үед амар тайван байх давуу талыг олгодог. - Си.Эс. Льюис



Энэ төлөвлөгөөний дараагийн гурван өдрийн туршид Ариун Сүнсний есөн үр жимсэнд бид шумбан судлах болно.  Өнөөдөр хайр, баяр хөөр, амар тайванд төвлөрцгөөе.



Хайргэж хувиа боддоггүй, бусдад өгөгч, Бурханыг болон бусдыг хайрлахад өөрийгөө зориулахыг хэлдэг. Энэ бол идэвхитэй үзэгдэх байдал бөгөөд биднийг өөрийсдийнхөөсөө илүү бусдын хэрэгцээг дээгүүрт оруулахад хүргэдэг. Хайр бол бусдыг хүндэлдэг бас сонсоход хичнээн хэцүү ч бай хамаагүй үнэнийг дээдэлдэг. Хүсэхгүй байх үедээ ч хүртэл энэ нь өөрийгөө үгүйсгэдэг. Хайр бол мэдрэмжүүдэд сонголтоо хянах боломжийг олгодоггүй. Хайр бол найддаг, тэсвэр хатуужилтай, итгэдэг. Бусдыг хайрлах нь үзэн ядалт, үл тоомсорлолт, өөрийгөө хамгаалах байдлаас биднийг хол байлгадаг. 



Баяр хөөрбол ямар ч нөхцөл байдал, үйл явдал, хэн ч биднээс хулгайлж чадахааргүй сүнсний маань гүн бөгөөд үргэлжлэх нөхцөл байдал юм. Энэ нь Брхан дотор бахддаг бөгөөд бүхий л зүйлд баярладаг. Нөхцөл байдал маань биднийг захирдаггүй учраас сэтгэлийн хөдөлгөөн маань бодит бус юм. Энэ нь бид үргэлж "сайхан ааштай"байна гэсэн үг биш хэдий ч тайлбарлахын аргагүй сэтгэл хангалуун байдалд бид байсаар байх боломжтой. Баяр хөөртэй хүмүүс зовлон, гашуудал, гуниг эсвэл цөхрөлдөө бодол санааг нь удирдах эсвэл үйлдлийг нь чиглүүлэх боломжийг олгодоггүй.



Амар тайвангэж Бурхан бол Өөрийнхөө Хэн гэж хэлэх Тэр Нэгэн бөгөөд Тэрээр Өөрийнхөө хийнэ гэж хэлсэн зүйлээ хийх болно гэсэн итгэлтэй байдлын гүн худаг юм. Бурханы амлалт дотор амрахаас амар тайван ирдэг. Энэ нь өөрийнхөөрөө хийхээр зүтгэхийн оронд нэг зорилгын төлөө бусадтай хамтран ажиллахыг сонгохыг хэлдэг. Ихэнхдээ амар тайвныг тайлбарлах ба ойлгошгүй байдаг хэдий ч бид үүнийг өөрсөддөө байгаа эсэхийг мэддэг. Амар тайван хүмүүс энэ нь ямар ч нөхцөлд тайвшралыг авч ирдэггүйг мэддэг учраас үйлдлээрээ эсвэл үгээрээ бусадтай тулалддаггүй.



Тусгал




  • Хайр, баяр хөөр эсвэл амар тайвны талаарх тодорхойлолтоос ямар нэгэн зүйлийг таныг урамшуулсан эсвэл сорьсон уу?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Fruit Of The Spirit

Бид амьдралаа Бурханд өгөх үед Бурханы Ариун Сүнс бидний дотор Өөрийнхөө үр жимсийг бий болгон, биднээр үзүүлдэг. Бид Түүнийг дагах үед биднийг Есүстэй адилхан болгох хэмээх зөвхөн Түүний хийж чадах зүйлийг Тэрээр бидний...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна