Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг бэлэг гэж юу вэ?Загвар

What Are Spiritual Gifts?

4-с 4 дахь өдөр

Хайр



Бидний сүнслэг бэлгүүд юу болохыг мэдэх нь гайхалтай зүйл юм. Ингэснээр бид Бурханы Сүнсээр өгөгдсөн ер бусын чадвараар бусад хүмүүст нөлөөлөхөд хүрдэг. Бид хэн нэгний амьдралд Есүсийн төлөөлөл болоход хүрдэг. Биднийг дагадаг Христийн дагалдагчдад үйлчилж, урамшуулж, зааж, хоньчлоход хүрдэг. Гэвч бидэнд хайр байхгүй бол энэ бүхэн дэмий хоосон зүйл юм.



Бидний сайн мэддэг бүлэг болох 1 Коринт номын 13-р бүлэгт хайрын төгс зураглалыг дүрсэлсэн байдаг. Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй, атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ба ихэрхдэггүй гэж хэлдэг. Хайр бол зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй мөн муутай тооцоо хийдэггүй. Хайр бол зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг бөгөөд бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, ба бүгдийг тэсвэрлэдэг. 



Бурханыг болон бусдыг хайрлах хайр нь бидний бэлэг авьяасыг өдөөн, ашиглах хөшүүрэг байх ёстой. Үйлчлэх бэлэг авьяасыг жишээ болгон авч үзье. Бид ямар нэгэн хийх ёстой зүйлсийг хараад төлөвлөх шаардлагагүйгээр өнөөх зүйлийг хийдэг. Энэ нь үйлчилж буй хэрэг юм. Гэхдээ бид “Би үүнийг хийхийг хүсэхгүй байна” гэж хэлбэл хувиа хичээсэн болно. Хэрэв бид өөрийнхөө хийхийг хүссэн болоод өөрт амар байдаг зүйлээ хийвэл энэ нь бид сүнслэг бэлгээ хайран дотор ашиглахгүй байна гэсэн үг юм. Бэлгийг зөвхөн өөртөө хадгалах ёсгүй.



Бурханы ер бусын бэлгийг эзэмшсэнээр бид бүрэн төлөвшсөн итгэгчид болчихлоо гэсэн үг биш юм. Төлөвшилтийн тэмдэг бол бид Сүнсний үр жимс дотор хэр сайн явж байгаагаар илэрхийлэгдэнэ. Энэ үед ихэвчлэн асуугддаг асуулт нь "Бидэнд Ариун Сүнс хэр их байдаг вэ?" юм. Харин энэхүү асуулт нь үнэндээ "Ариун Сүнс дотор бид хэр их байдаг вэ?" гэж байх ёстой. Тодорхойлбол бидний амьдралын хэр их хэсгийг Ариун Сүнс удирддаг вэ? Бид өөрсдийгөө болон бусдыг захирахыг оролдохын оронд Тэр биднийг захирахыг зөвшөөрдөг билүү?



Сүнслэг бэлгийн талаар олж мэдэн, хэрхэн үүгээр дамжуулан хүмүүст нөлөөлөх талаар суралцах нь бидний хувьд насан туршийн эрэл юм. Бидний амьдралд найдаж байсан шиг өнгөрөөгүй үеүд байж болох ч бидний бэлэг авьяасаар дамжуулан хэн нэгэн босгогдох хэрэгцээ байсаар байх болно. Тийм ч учраас бид үүнийг хийдэг. Энэ бол хуурамч зүйл биш бөгөөд энэ нь бидний тогтворгүй мэдрэмжийг үл харгалзан Бурханы дуудсан дуудлагыг энгийнээр сонгох явдал юм.



Бидний бэлэг авьяас цаг хугацаа өнгөрөх тусам улам хөгжих болно. Бид бэлэг авьяасуудынхаа талаар үргэлжлүүлэн сурч, тэдгээрийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлснээр хүмүүсийн амьдралд асар их нөлөө үзүүлэх боломжтой. Энэ нь бид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайж, Түүний Сүнс биднийг удирдан чиглүүлэх боломжийг олгох үед ирдэг.



Эргэцүүлэхүй




  • Та өөрт байгаа сүнслэг бэлгээ олж мэдсэн үү? Хэрэв тийм бол танд ямар бэлэг авьяас байгаа вэ, бусдыг босгон байгуулахад Бурхан таныг ашиглаж байгааг хэрхэн харж байна вэ?

  • Энэхүү төлөвлөгөөг дуусгахдаа та өөрийн бэлэг авьяасаа ашиглах арга замыг эрэлхийлээрэй. Подкаст сонсох, ном унших, үйлчлэх арга замын талаар цуглааны удирдагчидтайгаа ярилцах, өөр өөр ашгийн бус холбоонуудад үйлчилж үзэх нь бэлэг авьяасаа ашиглаж эхлэх маш сайн эхлэл юм шүү.


Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

What Are Spiritual Gifts?

Хүмүүс өөрсдийн сүнслэг бэлгийн талаар ярьж байхыг та олонтаа сонсож байсан бизээ. Зарим хүмүүс бүр нэг цаанаасаа өөрсдөд нь тохирсон мэт зүйлсийг хийдэг болохыг та харж байсан байх. Харин таны тухайд? Та “Миний сүнслэг ...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна