Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрахЗагвар

Grace & Gratitude: Live Fully In His Grace

7-с 6 дахь өдөр

Өглөө бүр Түүний нигүүлсэл шинэ

Даавуун нөмрөгөө нөмрөн шөнө орондоо хэвтэнгээ өдөр хэрхэн өнгөрсөн талаар ялангуяа тэрийг ингээд хийчихсэн бол, үүнийг арай өөрөөр хэлсэн байсан бол гээд оюун ухаандаа төсөөлөөд үзээрэй. Эсвэл таны сүнс маш их асуудлаас болж цөхөрсөн байж магадгүй юм. Та бүгдийг дахин шинээр эхлүүлэхийг хүсэж байж магадгүй юм. Тэгэхээр, ингэх боломжтой. Үүр цайх бүрд Бурханы хайр, нигүүлсэл танд шинэ эхлэлийг өгөхөөр хүлээж байна. Өчигдөртэй хамт харуусал дуусаж, Таны төлөөх Түүний үнэнч байдал болон хайр өглөө бүр шинэ байдаг.

Залбирал:  

Аав аа, Та надад маш их хайртай учраас өдөр бүр миний амьдрал дахь Таны нигүүлсэл бялхам байдаг учраас би Танд талархаж миний сэтгэл амар амгалан байна. Амен. 

Энэ төлөвлөгөөний тухай

Grace & Gratitude: Live Fully In His Grace

Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ДэйСпринг-д талархал дэвшүүлье. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосоор ороорой:https://www.dayspring.com/