Төлөвлөгөөний мэдээлэл

Амрах цаг гаргах ньЗагвар

Making Time To Rest

5-с 2 дахь өдөр

Бурханы Үгийг тунгаан бод.



Библийг та унших тусам; та үүнийг улам илүүгээр тунгаан бодох тусам, энэ нь таныг улам илүүгээр гайхшруулах болно. -Чарльз Спуржон



Ихэнх Христийн дагалдагчид тунгаан бодохын утгыг ойлгодоггүй. Бид аливаа зүйлийг тунгаан бодох үедээ бүхий л бодол санаагаа тэр зүйл дээр төвлөрүүлдэг. Бурханы Үгийг тунгаан бодох нь ямар утгатай болохыг ойлгохын тулд Пастор Рик Варрены тодорхойлолтыг уншицгаая. Тэрээр ингэж хэлжээ, "Гайхалтай зүйл гэвэл та хэрхэн санаа зовохыг мэддэг бол Бурханы Үгийг тунгаан бодохыг та аль хэдийнээ мэддэг гэсэн үг. Санаа зовох гэдэг нь сөрөг бодлыг ахин дахин бодохыг хэлдэг. Та Бичээсийн талаар ахин дахин бодох үед үүнийг тунгаан бодох гэж нэрлэдэг."



Библи дээр хорь гаруй удаа тунгаан бодох талаар дурдсан байдаг бөгөөд Бурханы Үгийг тунгаан бодоход биднийг дууддаг. Энэ нь сэтгэл санааны, мэдрэхүйн амралтыг олгоод зогсохгүй сүнсний хувьд өсөлтийг бидэнд олгодог бөгөөд энэ бол Бурхантай өнгөрүүлэх өдөр тутмын цагтаа нэмвэл зохих үр нөлөө бүхий зуршил мөн.



Бид өдөр бүр Библиэс уншихад цагийг гаргах явцдаа Бичээс рүү гүн гүнзгий харж, Бурхантай харилцан яриаг эхлүүлэх боломжтой. Нэг юмуу хоёр эшлэлийг хэрхэн тунгаан бодох талаарх ойлголтыг олж авахын тулд Ефес 4:31-32-ийг задлан үзэцгээе, "Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд."



Дахин уншин Бурханаас залбиран гуйцгаая:



Надад хорсол байна уу?

Би уур хилэнтэй хүн үү?

Үгс минь зөөлөн байна уу?

Зүрх сэтгэлд минь зөөлөн байна уу?

Би бусдыг уучилдаг уу?



Улмаар бид хүчирхэг атлаа намуухан зөөлөн Бурханы дуу хоолойг сонсон, хүлээнэ. Энэ нь бодит дуу хоолой байх нь ховор хэдий ч Тэрээр бидэнд юу гэж хэлж буйг бид мэдэх болно. Бид эдгээр бичээсийг өдрийнхөө туршид тунгаан бодож, бодол санааг минь бусниулахаар оролдох хорсол, уур, хилэн, зөөлөн бус байдал, хатуу зүрхтэй байдал эсвэл үл уучлалаас сэрэмжлэх боломжийг үүнд олгох боломжтой.



Үүнийг Бурханы Үгийг тунгаан бодох гэдэг.



Бид Бурханы Үгийг тунгаан бодох үед Бичээсийн үнэнүүд сүнсэн дотор минь гүн шингэдэг. Тунгаан бодох нь бидэнд цоо шинэ төвшин дэх амралтыг олгодог учир нь бид дэлхийн санаа зоволтоор бодол санаагаа дүүргэхийн оронд Бурханы Үгийн талаар бодоход бид бодол санааныхаа хүчийг зарцуулж байгаа юм. Үүгээр зогсохгүй Бурханаас өгөгдсөн амьдралыг өөрчлөхүйц эдгээр үгсийг бид өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэх хүч чадал бидэнд өгөгдсөн байдаг. Бид ийнхүү хүчин чармайлт гаргах үед Бурханы биднийг хэн байлгахаар бүтээсэн тэр нэгэн болж хувирдаг.



Эргэцүүлэн бодох




  • Өнөөдрийн уншлагаас нэг эшлэлийг сонго тэгээд үүнийгээ тунгаан бод. Үүнийг унших үедээ Түүнийг юун дээр дуулгавартай дагаж буйг болон сүнслэг өсөлтийнхөө хувьд юун дээр өөрчлөлт хийх хэрэгтэйг харуулж өгөхийг Бурханаас гуйн залбир. Өдрийн туршид энэхүү шинэ ололтод бодол санаанд тань нэвт шингэх боломжийг олго.

  • Өнөөдрийн Библи уншилт эсвэл чимээгүй цагийн туршид Бурханы танд хэлсэн илчлэлийг бичнэ үү.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Making Time To Rest

Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол ха...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна