Төлөвлөгөөний мэдээлэл

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14-с 12 дахь өдөр

Няцашгүй байх эрх чөлөө

Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд. — Филиппой 3:10

Бурханыг няцашгүй дагах нь амархан биш ч ингэх хэрэгтэй нь гарцаагүй. Гэхдээ та эхлээд жинхэнэ эрх чөлөөг гэж юу болохыг мэдэхээс нааш Бурханыг үнэнээсээ дагаж чадахгүй. 

Бурхан биднийг чөлөөлөхийн төлөө ажилладаг бөгөөд гэм буруу, буруутгал болон хүмүүс бидний тухай юу гэж бодож байгаа бол гэсэн байнгын санаа зовнилоос чөлөөлөгдөх нь гайхамшигтай. 

Бид өөрсдийгөө Христ дотор хэн болохоо мэдэх үед бүтэлгүйтэх түгшүүрээс чөлөөлөгддөг. Энэ нь бидэнд урагш давшиж, Бурханы амлалтуудыг мөшгөх урам зоригийг өгдөг. 

Бурханы бидэнд өгсөн хамгийн агуу эрх чөлөөний нэг нь өөрөөрөө байх эрх чөлөө юм. Олон жилийн турш би өөрийгөө бусдаас өөр хүн гэдгээ мэдсэн хэрнээ хэн нэгэнэй адил байх шаардлагатай гэж бодон өөрийгөө өөрчлөхийг хичээдэг байв. Тэгээд Бурхантай тогтоосон харилцаагаар дамжуулан Тэр намайг хэн байлгахаар бүтээснийг ойлгож мэдэх хүртлээ өөрийгөө бусадтай адил байлгах гэж оролдсоор байсан юм. Энэ мэдлэг маань намайг өөрөөс минь чөлөөлсөн. Ингэснээр би Есүс дээр анхаарлаа төвлөрүүлж, Түүний хүссэн арга замаар бусдад хүрэх боломжтой болсон.

Филиппой номын 3-р бүлэгт Паул, Христийн амиа зориулсан зүйлийг олж, Түүнийг болон Түүний амиллын хүч чадлыг таньж мэдэхээр няцашгүй шийдсэн тухай гардаг. Дахин төрөх үед бидний дотор шийдэмгий байдлын сүнс бий болдог гэж би итгэдэг. Бид үүнийг Ариун Сүнсний хүсэл тэмүүлэл гэдэг бөгөөд энэ нь бидэнд хүнд хэцүү үед хэрэгцээтэй хүч тэнхээг өгч, «Би Бурхантай ойр дотно, гүн гүнзгий, сэтгэл догдлом хувийн харилцаатай болж, Христийн хүслийн дагуу бүрэн өөрчлөгдөж, шинэ хүн болохоос нааш би бууж өгөхгүй» гэж хэлэхэд хүргэдэг.

Бурханы амлалтуудыг хүлээн авч, итгэлээ сахихад няцашгүй байгаарай. Та Түүний эзэмшлийнх бөгөөд Тэр танд няцашгүй сүнсийг өгснийг санагтун! 

Залбирлын эхлэл

Бурхан минь, би ухарч няцахгүйгээр Таныг болон Таны амлалтуудыг мөшгөн, шинэ амьдралаар амьдармаар байна. Намайг Таны хүсэж, бүтээсний дагуух хүн болоход, жинхэнэ эрх чөлөөг мэдэхэд тусална гэдэгт би итгэж байна. 

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна