Keys for Kids чимээгүй цаг: Ерөөлөө тоолооройЗагвар

Keys For Kids Devotional: Count Your Blessings

7-с 3 дахь өдөр

ЦАГ ХУГАЦААНЫ ЭЦЭГ

Өвөө нь сайхан амраарай гэж хэлэхээр өрөөнд нь орж ирэхэд Зайден уурласан мэт харагдав. "Зүгээр үү миний хүү?" гэж өвөө нь асуулаа. 

"Би хүүхэд байх үнэхээр дургүй. Спенсер, Тесса хоёр орой болтол зурагт үздэг харин би эрт унтах ёстой. Хүссэн бүхнээ хийдэг байхын тулд том хүүхэд байсан ч болоосой гэж би хүсдэг!" гэж Зайден хэлэв. 

Өвөө нь орон дээр суулаа. "Унтахаас нь өмнө өвөө нь түүх ярьж өгвөл яаж байна?" 

Түүх бол жоохон хүүхдүүдэд зориулсан зүйл гэж Зайден хэлэх дөхсөн хэдий ч тэр түүх сонсохыг хүссэн учраас толгой дохин орондоо орлоо. 

"Яг л чам шиг, том байсан ч болоосой гэж хүссэн нэгэн балчир хүү байжээ" гэж өвөө түүхээ эхлэв. "Нэг шөнө өрөөндөө хөлийн чимээг тэр сонсож гэнэ. 'Би бол Цаг хугацааны эцэг бөгөөд би чамайг том болгож чадна' гэж хүнгэнэсэн дуу хоолой өгүүллээ.

"Хүү чихэндээ ч итгэсэнгүй. 'Би хорин тавтай болмоор байна!' гэж тэр хэлэв. Тэр даруйд тэр оффисын өрөөнд хийх ёстой овоорсон их ажлаар өөрийгөө хүрээлүүлсэн нэгэн болж хувирав. 'Энэ тийм ч хөгжилтэй биш байна. Намайг арай өөр настай, жишээлбэл дөчтэй болгож өгөөч!' 

"Оффис уусан алга болоход хүү эргэн тойрноо харав. Ээжийнхээ оршуулган дээр байгаагаа ухаарах үед түүний нүднээс нулимс урсан гарлаа. 'Энэ үнэхээр аймшигтай! Цаг хугацааны эцэг минь би танаас гуйж байна! Намайг эндээс холдуулж өгөөч!'

"Цаг хугацааны эцэг түүний насыг нэмсээр л байсан хэдий ч нас бүрээс хүү таалагдахгүй ямар нэгэн зүйлийг олсоор байв. Эцэст нь, тэр үхлийн өвчтэй, орон дээрээ хэвтэж байлаа. 'Цаг хугацааны эцгээ 'Намайг өөр настай болгож өгөөч!' гэж тэр гуйв.

"Цаг хугацааны эцэг толгой сэгсрээд, 'Уучлаарай чамд өөр нас үлдээгүй' гэж хэлжээ. Тэгээд тэр инээмсэглэн, 'Гэхдээ эхэлсэн насандаа чи эргэн очиж болно шүү' гэв. Энэ түүхийг бодсоор, хүүг өглөө сэрэхэд ээж нь түүнд хичээлдээ явахдаа бэлтгэ гэж хэлэхэд хүү хэзээ ч үүн шиг аз жаргалтай байсангүй." 

Өвөө Зайден рүү хараад инээмсэглэв. "Намайг чиний насан дээр байхад аав минь надад энэ түүхийг ярьж өгч билээ. Би ч бас чам шиг том болохыг хүсдэг байсан хэдий ч амьдралын үе шат бүрд өөрийн гэсэн баяр баясгалан, харуусал гэж байдаг болохыг яваандаа би ойлгосон. Тийм л учраас Есүсийн өнөөдөр бидэнд өгсөн ивээл ерөөлүүдийг бид амтлан, хүнд хэцүү үеийн туршид бидэнд тусална гэдэгт Түүнд найдаж, хүнд хэцүү үе ирэхэд амьдралд маань болж буй бүхнийг Тэр бидний сайн сайхны төлөө ашиглана гэдгийг мэдэх хэрэгтэй."

Өвөө гэрэл унтраахад Зайден инээмсэглэв. "Баярлалаа өвөө. Би үүнийг мартахгүй ээ." 

– ГАРРИ С. ТРОВЕР

ХАРИН ЧИНИЙ ХУВЬД?
Хурдан том болох юмсан гэж чи хүсдэг үү? Өөрөө өөрийгөө авч явж, өөрийнхөө шийдвэрийг гаргадаг байхыг чи хүсдэг үү? Бүү яар. Яг л одоо байгаа насан дээр чинь чамд заахаар бас амтлуулахаар Бурхан олон зүйлийг бэлтгэсэн байгаа. Амьдралын чинь туршид сайхан үеүд бас хэцүү үеүд байх бөгөөд тэр үе бүрд Есүс чамтай хамт байх болно. Цаг хугацаа нь тохирсон үед амьдралын чинь үе бүрд удирдан залах болно гэдэгт Түүнд итгэж найд, бас өнөөдөр чамд бэлтгэсэн Түүний ивээлийг таалан хүрт.

ТҮЛХҮҮР ЭШЛЭЛ
Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр; Үүнд хөгжилдөн баярлацгаая. (Дуулал 118:24)

ӨНӨӨДРИЙН ТҮЛХҮҮР
Өдөр бүрийг таалан хүрт.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Keys For Kids Devotional: Count Your Blessings

Бурханы өгсөн бүхний төлөө чи Түүнд талархан бас Түүнийг магтаж байна уу? Эсвэл дургүй зүйлсийнхээ талаар санаа зовж эсвэл гомдоллосоор завгүй байна уу? Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь Бичээс болон түүхүүдийг ашиглан хүүхдүүдийг Бурханы ивээлүүдэд анхаарлаа төвлөрүүлэн, гомдлоо талархал болгон хувиргахад туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Keys for Kids Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.keysforkids.org