Төлөвлөгөөний мэдээлэл

Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхамЗагвар

Six Steps To Your Best Leadership

7-с 4 дахь өдөр

Үүсгэн бий болгох тогтолцоо



Ажил дээрх, багийн тань хувьд, гэр бүлд тань эсвэл амьдралд тань эргэн ирсээр байдаг асуудлын талаар бодоод үз. Чанарын хяналт шалгалт, худалдан авагчид үзүүлэх үйлчилгээ, буруу хүмүүс эсвэл эмх цэгцгүй гэр оронд тань асуудал оршиж байна гэж та бодож болох юм, гэвч тогтолцооны асуудлаас энэ нь болж байж болох талтай.



Удирдагчид болохынхоо хувьд үнэн хэрэгтээ дээшээгээ тогтолцоонд асуудал оршиж байх үед бид асуудалд доодох хүмүүсийгээ буруутгах гээд байдаг талтай. 



Магадгүй та ингэж бодож байж болох юм, "за бидэнд ч тогтолцоо гээд байх юм байхгүй дээ," эсвэл "тогтолцоо бидэнд хэрэггүй; бид харилцааг юунаас ч илүү чухалчилдаг." Шударгаар хэлэхэд, танд тогтолцоо гэж байдаг. Тогтолцоо тань өдрөө имэйл шалгахаас эхэлж, асуудал танд ирэх үед нь тэдгээрийг шийдвэрлэн улмаар стресст автан гэр лүүгээ явах байж болох юм. Гэвч энэ бол тогтолцоо мөн.



Санаатайгаар эсвэл юу ч хийхгүй байх байдлаар аль нь бай танайд тогтолцоо гэж байдаг. Танайд буй тогтолцоо тань таны үүсгэн бий болгосны үр дүн эсвэл дуугүй хүлцэн өнгөрсний үр дүнгийн аль нэг нь байдаг. Тэгэхээр, үүнээс дээр үр дүнг та хүсэж байвал арай дээр тогтолцоог бий болгохоос эхэл. 



Библийн хамгийн эхний бүлэгт, газар нь хэлбэржээгүй байсан бөгөөд Бурхан, "гэрэл бий болтугай" гэж айлдсан. Улмаар Тэрээр өдрийг шөнөөс, газрыг тэнгэрээс, хуурай газрыг уснаас, огторгуйн шувуудыг загаснаас гэх мэтээр тусгаарлаж эхэлжээ. Бурхан тодорхой тогтолцоог хамтад нь хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь сайн хэмээн бодох хүртлээ Тэрээр өөр зүйл рүү шилждэггүй болохыг та анзаарсан байх. Төгсгөлд нь, Бурхан хүнийг бий болгоод, долоо хоногийн нэг өдөрт амрах тогтолцоог оролцуулан бүтээлийг бүгдийг нь харж хандах зааврыг тэдэнд өгчээ. 



Бүтээл тогтолцооны хамт бий болгогджээ. Сүм болох бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн санаатай бас чухал зорилгын дагуу ажилладаг хэмээн Элч Паул хэлжээ. Энэ бол тогтолцоо мөн. Есүс хэмээх гол удирдагч бүхий тогтолцоо юм. 



Дэлхий, Чуулган, биеийн тань нэгэн адил таны амьдрал ч бас тогтолцоонуудаар дүүрэн аж. Эрүүл тогтолцоо нь санаандгүйгээр ирдэг зүйл биш. Тэдгээр нь зорилготойгоор бий болгогддог. 



Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ямар тогтолцоог та үүсгэн бий болгох хэрэгтэй байна вэ? 



Авч үз: Амьдралынхаа гол тогтолцооныхоо удирдагчаар би Есүсийг тавьсан байна уу? Ямар хурцдалтай би нүүр тулж байгаа бөгөөд ямар тогтолцоонууд эдгээрийг шийдвэрлэх вэ?


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Six Steps To Your Best Leadership

Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, ши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крейг Грошел болон Life.Church -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна