Төлөвлөгөөний мэдээлэл

Яагаад Дахин амилсан баяр гэж?Загвар

Why Easter?

5-с 4 дахь өдөр

Юуны төлөө чөлөөлнө гэж?  



Есүс энэ дэлхий дээр биеэрээ байхгүй байгаа хэдий ч Тэрээр биднийг орхиогүй. Тэрээр Өөрийнхөө Ариун сүнсийг бидэнтэй хамт байлгахаар өгчээ. Түүний Ариун сүнс бидний дотор оршин суухаар ирэх үед Тэрээр бидэнд цоо шинэ эрх чөлөөг өгдөг.



Бурханыг таньж мэдэх эрх чөлөө



Бидний хийдэг буруу зүйлс нь Бурхан ба бидний хооронд ханыг босгодог: 'хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулдаг' (Исаиа 59:2). Есүс загалмай дээр нас барах үед Бурхан ба бидний хоорондох ханыг нураасан. Үүнийг үр дүнд, Бүтээгчтэйгээ харилцаатай байх боломжийг Тэрээр бидэнд боломжтой болгожээ. Бид Түүний охид хөвгүүд нь болцгоосон. Ариун сүнс энэхүү харилцааг маань баталгаажуулдаг бөгөөд Тэрээр Бурханыг улам илүүгээр таньж мэдэхэд маань бидэнд тусалдаг. Тэрээр бидэнд залбирахад, Бурханы Үг (Библи)-ийг ойлгоход маань тусалдаг.



Хайрлах эрх чөлөө



'Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг' (1 Иохан 4:19). Загалмай руу бид харах үедээ биднийг гэсэн Бурханы хайрыг ойлгодог. Бурханы Ариун сүнс бидний дотор оршин суухаар ирэх үед бид тэрхүү хайрыг мэдэрдэг. Ингэснээрээ бид Бурханыг болон бусдыг хайрлах цоо шинэ хайрыг хүлээн авдаг. Хайрын дагуух амьдралаар амьдрахаар бид чөлөөлөгдсөн хүмүүс-Есүсийг хайрлах болон Түүнд үйлчлэх мөн өөрсөд дээрээ төвлөрсөн амьдралын оронд бусдыг хайрлах болон тэдэнд үйлчлэхэд төвлөрсөн амьдрал.



Өөрчлөгдөх эрх чөлөө



Заримдаа хүмүүс ингэж хэлдэг, 'Чиний хэн болох чинь огт өөрчлөгддөггүй.' Сайнмэдээ гэвэл Ариун сүнсний тусламжтайгаар бид өөрчлөгдөх боломжтой. Бидний зүрх сэтгэлдээ гүн гүнзгийгээр үргэлж л хүсэмжилдэг байсан тэрхүү амьдралаараа амьдрах эрх чөлөөг Ариун сүнс бидэнд өгдөг. Сүнсний үр жимс нь 'хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм.' гэж Паул бидэнд хэлсэн байдаг (Галат 5:22-23). Бурханы Ариун сүнсийг биднийг дотор оршин суухаар ирэхийг гуйн залбирах үед, тэдгээр гайхалтай зан чанарууд амьдралд маань төлөвшиж эхэлдэг.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Why Easter?

Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? ...

More

Альфа болон Никки Гамбэл нарт энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://alpha.org/-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна